Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МӨНГӨНИЙ ЧИМЭЭ-4

2014 оны 3 сарын 14

-Экспортыг дэмжиж, импортыг орлуулснаар мөнгө улам аривжина-

“Мөнгөгүй яана аа” гэж байнга гомдоллодог уу?
Тэгвэл та үргэлж мөнгөгүй л байх болно.
Учир нь та үүнийг өөртөө итгүүлсэн шүү дээ.
Америкийн анхны тэрбумтан Ж.Д.Рокфеллер
 
Загвар өөрчлөгдөж байна

“Шалгарсан манлай” гэх МАХН-аас БНМАУ-ыг Зөвлөлтийн ба­рааг дагнан хэрэглэгч улс бол­гох эдийн засгийн загварыг хэрэг­жүү­лэх гэж 70 жил хичээгээд бүтэл­гүйт­сэн юм. Түүнийг залгамжлагч гэж өөрийгөө өргөмжилсөн МАН хэрэглэгч улсын загвартаа бага зэ­рэг өөрчлөлт оруулан дахин 20 жил зүтгүүлсэн нь Хятадын ба­рааг хэрэглэгч болгосон явдал бай­­лаа.

“Хэрэглэгч улс” хэмээх эдийн засгийн загвар биднийг хэн нэгний хараат мөнхөд байх, ямар ч хуримтлал, эдийн зас­гийн ча­давхигүй байлгах сонир­холд үйл­чилж байгаа юм. 2012 оны сон­­гуулийн дараачаас Шинэч­лэ­лийн Засгийн газар уламжлалт заг­варыг өөрчилж, чадах юм аа до­тооддоо үйлдвэрлэж, импортыг ор­­луулж, экспортоо тууштай дэм­жих загвар руу шилжих эхлэлийг тавьж байна.

 Бий болсон нөхцөл байдлыг тоогоор илэрхийлбээс экспортын 97 хувийг түүхий эд, харин им­пор­тын 99 хувийг эцсийн бүтээг­дэхүүн эзэлж байна. Монголчууд хэ­рэглээнийхээ 85 хувийг импор­тоор хангаж байгаагийн дотор ма­хан бүтээгдэхүүн, өндөг, гурил, сүү багагүй хэмжээтэй байгаа нь ХАА-н орны хувьд гутамшиг юм. Бид хүнснийхээ 45.8 хувийг им­пор­тоор, гутал, хувцасныхаа 60.9 ху­вийг импортоор хангадаг.

2013 онд гэхэд л импортын хэмжээ 6 тэрбум доллар хүрсний та­лаас илүү хувийг эрдэс, ху­ван­цар, арьс шир, химийн бүтээг­дэ­хүүн, машин механизм, цахилгаан хэ­рэг­сэл эзэлж байна.

Жинхэнэ утгаараа хэрэглэгч улс болчихсон ийм эдийн засгийг хү­лээж авсан Шинэчлэлийн Засгийн га­зар эдийн засгийн загварыг өөрч­­лө­хийн тулд импортыг багас­ган, экспортыг хөхүүлэн дэмжи­хээр чармайж байна. Үр дүн ч гарч эхэл­лээ.

Импорт 2012 онд 6.7 тэрбум ам.дол­ларт хүрсэн бол 2013 оны төгс­гөлд 5.8  тэрбум доллар болж, 413.8 сая доллар буюу 6.6 ху­виар буур­­­сан үзүүлэлт гарав. Энэ оны эх­­ний хоёр сарын байдлаар Мон­гол Улс 92 оронтой худалдаа хийс­нээс экс­порт 594.6 сая доллар, им­­порт 613.9 сая доллар болж, га­даад ху­далдааны тэнцэл 19.3 сая ам.долларын ал­дагдалтай гар­­ч­ээ. Яг жилийн өмнө гадаад ху­­дал­даа 305.1 сая ам.дол­ларын ал­­даг­дал­тай байсан гэхээр энэ бол чамлахааргүй эхлэл.  Цаашид энэ бууралтад тулгуурлан Шинэч­лэ­лийн Засгийн газар дотоодын үйлд­вэрлэлээ дэмжих, урамшуулах замаар импортыг орлох бараатай болоход анхаарч ажиллах юм.

Нөгөө талдаа уламжлалт экс­пор­тын бүтээгдэхүүнийхээ ор­ло­год анхаарч байна. Монгол Ул­сын хувьд хоёрхон төрлийн экс­порт­той. Эрдэс, уул уурхайн бү­тээг­дэ­хүүн, ноос ноолууран бүтээг­дэ­хүүн. Ингээд л боллоо. Нийт экс­портын хэмжээний 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн гэвэл нөгөөдөх нь байхгүйтэй л адил хэмжээтэй байна.

2013 онд зэсийн экспортоос 850.9 сая доллар олсон нь 2012 оны 838.8 сая доллартай харьцуулахад бага зэрэг нэмэгдэж. Алтны экс­порт харин нэлээд нэмэгдсэн. 2012 онд 122.3 сая долларын алт экс­портлосон бол 2013 онд 303.9 сая долларыг алтны экспортоос олжээ. Нүүрсний экспорт 2012 оныхоос 900 сая ам.доллараар буур­лаа. Энэ нь дэлхийн зах зээлд нүүрс­­ний үнэ буурсан, Хятадын им­пор­тын хэмжээ багассан зэргээс ха­мааралтай ажээ.

Хэдий хэмжээ бага ч ноолуурын экспорт өсөлттэй байна. 2012 онд 193 сая ам.долларын ноолуур гаргасан бол 2013 онд 235 сая ам.долларын эск­порт хийлээ.

Монголын экспортын гол сал­барууд эдийн засгийн ямар ч дархлаагүй, хамгаалалтгүй бай­г­аа нь боловсруулалтгүй түү­хий эд гаргаж байгаатай ихээ­хэн хол­боо­той юм. Бэлэн бүтээгдэхүү­нийг бо­­доход түүхий эдийн үнэ асар их сав­лагаатай байдаг. Мөн экспор­тын хоёр салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахад до­тоод эдийн засаг хүнд байдалд ор­дог хамаарал бий болжээ. Тэгэ­хээр энэ эрсдлийг багасгах, ор­логоо тогтвортой өсөлттөй байл­гахын тулд эдийн засгийн загвараа өөрч­лөх нь хойшлуулшгүй зорилт бо­лон дэвшигдэж байна.

Шинэчлэлийн Засгийн газар бодитой юу хийв

2014 оны нэгдүгээр сарын байд­лаар инф­ляцийн төвшин 12.3 хувь бай­на. Энэ инфляцийн 55 хувь нь зөв­­­х­өн хүнсний бүтээгдэхүүн, хув­цас гу­талны үнийн өсөлтөөс бий бол­жээ.

Хэрвээ дээрх хоёр бүлгийн ба­рааг дотооддоо хийчихдэг бай­сан бол инфляци 5.5 хувь л бо­лох байж. 2013 оны дунд үеэс даяар эдийн зас­гийн хүндрэлийн нөлөө­гөөр ва­лютын ханш өссөн. Хүнс, гу­тал, хув­цасны импортын үнэ өсч, инф­ляцийг өдөөсөн нь эндээс то­дорхой ха­рагдаж байна.

Монголчууд дотооддоо үйлдвэр­лэдэг бараагаа нэмэгдүүлж, импор­тыг орлох үйлдвэрлэл хөгжүүлж чад­ваас инфляцийн 26.4 хувь даруй алга болох юм. Тиймээс Ши­нэч­лэ­лийн Засгийн газар 2014 оныг “Мон­голдоо бүтээцгээе” үйлд­вэр­жилтийн жил болгон зарласан би­лээ.

Шинэчлэлийн Засгийн га­зар 2013 онд Монголбанк хамт­ран “Үнийг тогтворжуулах хөтөл­бөр” хэрэгжүүлсэн. 2014 оныг “Экс­пор­тыг дэмжиж, импортыг ор­луулах бодлогын” хэрэгжилтэд бү­тэн зо­риулахаар төлөвлөж Чин­гис бонд, Са­мурай бондоос санхүүжүү­лэх төслүүдийг шалгаруулаад эхэл­лээ. Санхүүжилтийн хувьд их наяд төгрөг. Энэ бол дотоодын үйлд­­вэрлэгчид, ажил эрхлэхийг хү­сэгч иргэдийн хувьд багагүй “Мөн­гөний чимээ” байх аа. Энэ оны эхний хоёр са­рыг өнгөрсөн оны мөн үетэй харь­цуулахад аж үйлд­­­вэрийн салбарын үйлд­вэр­лэлийн индекс 3.2 хувиар өссөн гэдэг нь мөнгөний чимээ тас­раа­гүйн шинж.

Нийт 1151 үйлдвэржилтийн тө­сөл Засгийн газарт ирсэнээс 776 нь им­портыг орлох, 121 нь экспортыг дэм­жих үйлдвэрлэл ажээ. Хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилгын үйлдвэрлэлийн төслүүд голлосны 50 хувь нь шинээр эхлэх, 25 хувь нь өргөтгөх, үлдсэн нь эхлэлийн шатандаа яваа төслүүд байна. Төслүүдийн сан­хүүжилт хийгдэж, хараахан үйлд­вэрлэл өрнөөгүй байгаа ч урьд­чилсан тооцооллууд гарч эхэл­сэн билээ. Хөдөө аж ахуй, Уул уур­хай, Боловсруулах салбаруудад нийт­дээ 1 их наяд төгрөгийн санхүү­жил­тийг олгосноор зөвхөн энэ сан­хүүжилттэй холбоотойгоор 3 жи­лийн хугацаанд нийт 8.3 их наяд төг­рөгийн нэмүү өртөг бүтээг­дэж, эдийн засгийн өсөлтийг түр­гэс­гэхээр байна. Энэхүү үйлд­вэр­лэ­сэн бүтээгдэхүүний зарим хэсэг нь экспортоор гарч, зарим хэсэг нь импортыг орлон шууд хэрэглээ рүү шилжих болно.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан Орхон аймагт ажиллах үеэр Эр­дэнэт үйлдвэр импортыг орлох бү­тээг­дэхүүний үйлдвэрлэлийг дэм­жиж байгаа туршлагаа та­нил­цуул­сан байна. 2013 онд Эр­дэнэт үйлдвэр импортын хэм­жээг буу­руулж, дотоодын үйлдвэрлэгч­дээс худалдан авах, хэмнэлтийн бод­ло­гыг хэрэгжүүлснээр тодорхой үр дүн харагдаж байгааг Ерөнхий захирал Ц.Даваацэрэн тоон үзүү­лэлтээр мэдээлэв. Тэрээр: “38 тэр­бум төгрөг хэмнэлээ.

Тухайл­бал, ган бөмбөлгийг импортоор 1200 дол­лараар авдаг байсныг дотоодоос Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 950 доллараар авч байна. 80 мм диаметртэй ган бөмбөлөг жил­дээ 10 тонныг импортлодог байс­­ныг 2013 оноос өөрсдөө үйлд­вэр­лэж эхэл­­лээ. Бид Дарханы төмөр­лө­гийн үйлдвэрээс 10 мянган тонн бэлдэц авч байсныгаа 20000 тонн болгож өсгөнө” гэжээ.  Үйлдвэрийн Материал, техникийн хангамжийн хэлтсийн дарга Т.Бям­бажаргал “2012 онд импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 19 ком­панитай хамтарч ажилласан. Энэ онд 30 компанитай хамтарна. 2012 онд 268 тэрбум төгрөгийн им­порт хийж байсныг 2013 онд 188,6 тэрбум төгрөг бууруулсныг” илт­гэлдээ онцолжээ.

Ерөнхий сайд “600 ажиллагчтай Эрдэнэтийн Засвар механикийн за­вод жилд 53 тэрбум төгрөгийн им­пор­тыг орлох борлуулалт хий­нэ гэдэг том амжилт” хэмээн сай­ш­аалаа. Энэ бол бодлогын хэ­рэг­жилтийн нэг л жишээ.

Үүн дээр нэмж хэлэхэд Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүд сүү­лийн хоёр жилд 380 нэр төрлийн импортыг орлох бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэх чадвартай болсон гэсэн таатай мэдээлэл гарч байна. Ноолууран бүтээгдэхүүн экс­порт­лохоос хэтэрдэггүй бай­сан жижиг, дунд үйлдвэрлэл эрх­лэг­чид өнгөрсөн жилээс нэхий дээл,  арьс, ширэн эдлэлийг Орос руу эскпортолдог болсон гэнэ. Борц, цай­ны төрлийн хүнсний бүтээг­дэ­хүүнийг Өвөр монгол руу, ширэн гу­тал, арьсан эдлэлийг Буриад руу экспортлох урсгал үүсчээ. Мөн модон эдлэлийн бэлдэц, буу­дай, ногоо, төмсийг багаахан хэм­жээгээр экспортлох гарц олсон үйлд­вэрлэгчид ч бий.

Засгийн газраас үйлдвэрлэлийн хөн­гөлөлттэй зээл олгож эхэлс­нээр гарсан тодорхой үр дүнгээс мэ­дээлэхэд дотооддоо ургамлын тос савладаг үйлдвэр байгуулсны ачаар сард 200 мянган сав тос үйлд­вэрлэж, борлуулж байна. До­тоод­доо 78 сая ширхэг өндөг үйлдвэр­лэх хүчин чадпал бий боллоо. Энэ нь өндөгний хэрэгцээний 70 хувь бо­лох юм. 2015 он гэхэд дотоодын хэрэгцээг 100 хувь хангах өндөг үйлдвэрлэх ажээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэм­жихэд улсын төсвөөс 260 тэр­бум төгрөг, гадаадын төсөл, хөтөл­бө­рөөс 160 гаруй тэрбум төгрөгийн зээл олгожээ. 6000 мянга орчим аж ахуйн нэгж, иргэнд зээлийн дэмж­лэг үзүүлсэн. 2800 аж ахуйн нэг­жид 20 тэрбум төгрөгийн гааль, нэмэгдсэн өртгийн албан тат­варын хөнгөлөлт үзүүлжээ. Үр дүнд нь улсын хэмжээгээр 30 мян­ган ажлын байр шинээр бий бол­лоо. Ажлын байр нэмэгдэхийн ха­жуугаар импортыг орлосон үйлд­вэрлэл маш эрчимтэй хөгжиж байгаа нь хөнгөлөлттэй зээл ол­госны хамгийн гол үр дүн юм.

Тун удахгүй гарах таатай үр дүн

Экспортыг нэмэгдүүлж, импор­тыг орлуулах бодлого бүрэн хэрэгж­сэ­нээр төгрөгийн гадаад ва­лют­тай харьцах ханшийн тэнцвэр бий болж, дотоодын бараа, үйл­чил­гээний үнэ тогтвортой байх, шинэ ажлын байрууд, эдийн зас­гийн тогтвортой өсөлттэй болох зэ­рэг макро эдийн засагт олон эерэг өөрчлөлтийг авчирах нь дам­жиггүй.

Хамгийн сүүлийн үеийн статис­ти­каас харахад хөдөө аж ахуйн сал­барт 227 тэрбум, уул уурхайн сал­барт 1.3 их наяд төгрөг, бо­ловсруулах салбарт 1.1 их наяд төгрөгийн зээл банкнаас олгогд­жээ. Шинэчлэлийн Засгийн Газ­раас нэмж 1 их наяд төгрөгийг үйлд­вэрлэлийн зээл болгон олгос­ноор нийт санхүүжилтийн хэмжээ 38 хувиар өсөх юм. (Зурагт хөнд­лөн зураастай хэсэг нь 1 их наяд төг­рөгийн санхүүжилтийн үр дүнд бий болох нэмүү өртөг юм).

Санхүүжилтийн үр дүнд импорт жил бүр 300 сая доллараар буурч, экспорт 1.5 тэрбум доллараар өсөх бодит бололцоо байна. Ингэснээр 2 тэрбум долларын худалдааны алдагдал алга оргүй болж, цаашдаа гадаад худалдаа ашигтай болно. Тэ­гэхээр валютын нөөц нэмэгдэж, ва­лютын ханш ч бууж, тогтворжих нь тодорхой.

Үйлдвэрлэлд өгөх нэг их наяд төг­рөгийн санхүүжилт үйлдвэр­лэ­лийн хэмжээг огцом тэлж, хөдөл­мө­рийн эрэлтийг өсгөн, улсын дун­даж цалингийн хэмжээг ч дээш­­лүүлэх төлөв, орчин бүрдэж эхэл­лээ. Боловсруулах салбарт жил­­дээ 32 мянган ажлын байр ши­нээр бий болох хандлага ажиг­лаг­даж байна.

Цалингийн хэмжээ 2014 онд 25 хувиар, 2015 онд 15 хувиар өсөх бо­лолцоотой. Шинээр 53 мянган аж­лын байр бий болсоноор үүний цаа­на 100 гаруй мянган өрхийн амь­жир­гаа сайжрах, ажилтай ор­лого­той болох юм. Энэ бүхнийг дагаад инфляци буур­на. Валютын ханш буурахаар им­портын инфляцийн дарамт ч ал­га болно.

Бас нэг таатай үр дүн бол санхүүжилт авсан компаниудын ашиг нэмэгдэх хэрээр улсын тө­сөвт төвлөрөх татварын ор­лого өсөх юм. Ирэх 3 жилд үйлд­вэр­лэг­чид 1 их наяд төгрөгийн зээ­­лээ төлөхөөс гадна, 1,2 их наяд төг­­рөгийн татварыг төсөвт төвлө­рүү­лэх болно.

Нийт үйлдвэржилтийн 1151 төс­­лүүдээс 59 нь давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй байсан бай­на. Давхар­даа­гүй дүнгээр 1088 төсөл болжээ. Үүнээс 200 нь төслийн зорилгод ний­цээ­гүй уч­­раас импортыг ор­лох, экс­пор­­тыг дэмжих 888 төсөл сан­хүү­жилт авахаар болсон юм. Эдний 121 нь экспортыг дэм­жих, 776 нь  импортыг орлох бү­тээг­дэ­хүү­ний үйлдвэрлэл ажээ. Төс­лийн дийлэнх буюу 524 нь нийс­лэл хотод хэрэгжинэ.

 Таван жил буюу 60 сарын хугацаатай, хүү 9 ху­­виас илүүгүй байх, зээл авсан эх­ний нэг жилийн хугацаанд үнд­сэн төлбөрөөс чөлөөлөгдөх бо­лом­жийн нөхцөлтэй мөнгөний чи­мээ монголын эдийн засгийн үхшир­сэн загварыг өөрчилж, мөнгөний чи­мээг ихэсгэх болно. Одоо талцал, хэрүүл маргаан, цэцэрхлээ зогсоож хөгжил дуу­дах мөнгөний чимээг тодос­гох боломжийг нийтээрээ эрэл­хийл­мээр байна. Импортыг багасгаж, ча­дах бүхнээ дотооддоо хийдэг бо­лохын зэрэгцээ экспортоо өсгө­вөөс хөгжил ойрхон, бүр энүүхэнд ха­рагдаж байна. Үйлдвэрлэнэ гээд нарийн түвэгтэй компьютер, ма­шин тэрэг хийх гэсэнгүй ердөө л чадах, дөнгөх зүйлсээ хийчихэд л бол­чихоод байна, монголчууд аа!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
736
0 эможи
keyboard_arrow_up