Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хятад улс жилд 22 сая автомашин үйлдвэрлэж байна

2014 оны 9 сарын 15

Жилд 22 сая автомашин үйлдвэрлэдэг Хятад дэлхийд хамгийн том үйлдвэрлэгч.

Дэлхий даяар 2013 онд дэлхий нийт 87 сая суудлын автомашин үйлдвэрлэжээ. Гэтэл энэ дотроос хамгийн их нь буюу 22 сая нь манай өмнөд хөрш Хятадад ноогдож байхад Европын холбоонд (27 улс) 16 сая, АНУ 11 сая, Япон 9 сая, Герман дөнгөж 5,7 сая суудлын автомашин үйлдвэрлэжээ.

Гэтэл ердөө 15-20 жилийн өмнө бараг автомашины үйлдвэрлэл гэхээр юмгүй байсан улс яаж ийм түвшинд хүрэв. Түүний зэрэгцээ үйлдвэрлэн гаргаж буй автомашин нь загвар чанарын хувьд ямар байгаа нь сонин.

Хориод жилийн өмнөөс Хядад улс барууны фирмүүдийг зах зээлдээ оруулж эхэлжээ. Гэхдээ нэг хатуу болзолтой. Болзол нь Хятад улсын аль нэг үйлдвэртэй доод тал нь 50:50 харьцаатай хамтарсан үйлдвэр л байгуулна, мөн технологио шилжүүлэх ёстой. Эс бөгөөс маш өндөр импортын татвар таныг хүлээнэ. Мэдээж үйлдвэрлэгчид тэрбум хүнтэй энэ том зах зээл рүү нэвтрэхийг маш их хүссэн ч энэ татварыг даван гараад ашиг олж ажиллана гэхэд туйлын хэцүү.

Тиймээс өнөөх хатуу болзлыг зөвшөөрч эхэлжээ. Эхлээд эрсдэл даах боломжтой цөөн хэдэн том компани хөрөнгө оруулалтаа хийн хамтарсан үйлдвэрээ нээтэл автомашинууд нь их сайн зарагдаж байв. Эднийг дагаж Америк, Герман, Японы гээд бусад улсын үйлдвэрүүд салбараа нээсээр байтал нэг л мэдэхэд барууны бүх фирм Хятадад үйлдвэрээ нээжээ. Эхлээд баруундаа хуучирсан загвараа үйлдвэрлэдэг байсан бол өрсөлдөөн ширүүсч өчигдөрхөн Герман, Японд хийж эхэлсэн шинэ загварыг өнөөдөр нь Хятадад үйлдвэрлэж, баталгаат хугацаагаа уртасгаж таван жил хүртэл болгов.

Хятад улсад барууны фирмийн нэг машин зарагдахад ашгийн 50 хувь нь тус улсын аль нэг хамтрагч компанид очиж, тэд энэ мөнгөөрөө мөн 20 жил сургаж дадлагажуулсан инженер техникийн хүний нөөцдөө дулдуйдан шинэ загвар боловсруулж үйлдвэрлэнэ.

Мэдээж тэрбум хүнтэй энэ зах зээлийн ирээдүй гэрэлтэй харагдана.

Тиймээс ганц автомашины үйлдвэрлэл төдийгүй барууны автомашины эд анги үйлдвэрлэгчид бүгдээрээ бас салбар үйлдвэрээ нээж, технологио дамжуулж үйлдвэрийн шугаманд эд ангиа нийлүүлэхийн төлөө өрсөлдөж эхлэв. Үүний үр дүнд өнөөдөр өмнөд хөршид мань суудлын автомашины 60 орчим баруунтай хамтарсан болон хамтраагүй үйлдвэрүүд ажиллаж 250 гаруй автомашины загвар үйлдвэрлэгдэж байна. Машинд ашиглаж буй эд ангийн чанар эрс сайжирч тус улсын уугуул үйлдвэрүүд болон барууны фирмүүд үйлдвэрлэсэн автомашинуудаа экспортонд гаргах болов.

2014 оны Бээжингийн олон улсын авто үзэсгэлэнгийн үер АНУ, Европ, Японы олон шинжээч сэтгүүлчид өмнөд хөршийн шинэ автомашинуудыг загвар, чанарын хувьд Солонгосын түвшинд бүрнээ хүрсэн ба тун удахгүй том брэндүүдтэй дэлхийн зах зээлд өрсөлдөх юм байна гэж дүгнэв.  Тэдний дүгнэлтээр Хятадын автомашины үйлдвэрүүд  улсынхаа орон нутгийн иргэдэд зориулсан хямд нөсөр загвараас эхлүүлэн барууны зах зээлд Хюндай, Тоёота зэрэг томоохон брэндүүдтэй өрсөлдөх чанартай, өргөн тархацтай машин хийж сурсан гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8694
0 эможи
keyboard_arrow_up