Монгол улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 98 дугаарт оржээ
2014 оны 9 сарын 15
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2014-2015 оны Дэлхийн Өрсөлдөх чадварын тухай илтгэл 9 дүгээр сарын 3-ны өдөр хэвлэгдэж гарлаа. Уг илтгэлд Монгол Улс 2014-2015 оны байдлаар өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ өнгөрсөн оноос 9 байраар урагшилж нийт 144 орноос 98 дугаар байранд эрэмблэгдсэн байна.
Манай улс 2013 онд энэ үзүүлэлтээрээ 148 орноос 107 дугаарт, түүний өмнөх жил 144 орноос 93 дугаарт орж байсан.
Илтгэлд Монгол Улсад бизнес эрхлэхэд тулгарч буй гол саад бэрхшээлүүд нь хүнд суртал, инфляцийн өндөр түвшин, боловсролтой бэлтгэгдсэн ажиллах хүчний хомсдол, хөрөнгө оруулалтын тогтворгүй бодлого, орчин болохыг онцолжээ.
Тус илтгэлийг бүрэн эхээр нь http://www.weforum.org/gcr хаягнаас үзнэ үү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8728
0 эможи