Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Танд ямар гурилан бүтээгдэхүүн тустай вэ?

2014 оны 5 сарын 14

Бидний өдөр тутмын хэрэглээнд юун түрүүнд талх ордог. Талхгүй амьдралаа төсөөлөхөд бэрх. Гадуур худалдаанд төрөл бүрийн л талх байна. Зарим нь давс ихтэй байна. Хэрэв та эрүүл мэндээ боддог бол талхаа хүртэл зөв сонгоорой.
Элэг бөөрний өвчин
Элэг, бөөрний өвчтэй хүмүүс давсгүй буюу натри багатай талх хэрэглэвэл зохино. Учир нь усыг бие махбодоос гадагшлахад натри саад болдог аж. Түүнчлэн үүнээс болж хаван үүсдэг байна. Овъёосны гурил, хивэг ийм хүмүүст тохиромжтой. Овъёос нь элгэнд өөх хуримтлагдахаас хамгаалах уургийг агуулдаг юм байна.
Цөсний чулуутай бол
Ийм өвчтэй хүнд хүнсний ширхэглэг талх тохирно. Илчлэг багатай, шар буурцаг, улаан буудай, арвай буудайтай ч талх ч зүгээр.
Өтгөн хатдаг бол
Өтгөн хатдаг бол хүнсэндээ хивэг, мөн арвай буудайтай талх хэрэглэвэл зохино. Хүнсний ширхэглэг бодис нь ходоодны шүүсний хэт хүчиллэг байдлыг дарж, 12 нугалаа гэдэсний өвдөлтийг намдаадаг. Гоньдтой талх ч бас бидэнд сайн. Учир нь ийм талх булчин чангаралтыг зогсоож, гэдэс дүүрэхийг бууруулах эфирийн тостой.
Чихрийн шижин өвчинтэй бол
Ийм өвчтэй хүмүүст талх чухал үүрэгтэй. Хөх тарианы талх сайн. Энэ нь цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэггүй. Цагаан талхаас бусад төрлийн хар бор гурилын талх тохирно.
Даралт ихдэх өвчинтэй бол
Давсгүй талх идээрэй. Давс нь бие организмд усыг тогтоон барьж, судасны хананд даралт үүсгэдэг. Тиймээс даралт ихэсгэдэг бол мөн л шар буурцагтай талх идэх нь зөв. Шар буурцагтай талханд судас тэлэх бодис агуулагддаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
140
0 эможи
keyboard_arrow_up