Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Харшилтай хүмүүст өгөх хамгийн энгийн зөвлөгөө

2014 оны 4 сарын 11

Удахгүй харшилтай хүмүүсийн хамгийн хэцүү улирал эхлэх гэж байна. Та бүхэнд эртнээс харшилаа хөдөлгөхгүй байх хамгийн энгийн зөвлөгөөг та бүхэнд хүргэе.

Харшилын суурь өвчтэй хүмүүс харшилд өртөх нь амархан байдаг. Ялангуяа зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл нарны харшилтай хүмүүсийн хувьд хамгийн хэцүү хүндхэн үе байдаг. Хэт мэдрэмтгий арьстай хүмүүс болон ямар нэгэн харшлын суурь өвчтэй хүмүүс нарны харшлаар өвчлөх нь элбэг байдаг. Харшлын шинж тэмдэг нь хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнадаг. Энэ нь улмаар даамжирч маш зовиур шаналгаатай болдог. Нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө эмчилгээ хийлгэх боломжтой гэж мэргэжлийн эмч хэлж байна.

Хүмүүс харшилтай гэдгээ мэдсээр байж наранд гараад тууралт өгсний дараа эм ууж, тос түрхдэг. Эсвэл эмчид ханддаг. Нэгэнт л нарны харшилтай болчихсон бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй байж, чийглэг агаараар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох нь харшлыг сэдрээхгүй байх нэг арга юм. Хэрвээ гадуур явах шаардлагатай бол даавуун материалтай битүү хувцас өмсөж, нүдний шил, саравчтай малгай тавих хэрэгтэй.

Хөгцний харшил гэж байна. Гэр орныхоо хана, ариун цэврийн өрөөндөө хөгц байгаа эсэхийг байнга шалгаж цэвэрлэн засварлах хэрэгтэй. Хуурай чийггүй газар хөгц ургахгүй тул өрөө тасалгаандаа тогтмол салхи оруулж бай.Тасалгааны ургамлын шороонд хөгц ихээр ургадаг байна. Шороог байн байн солих шаардлагатай. Ингэж амждаггүй бол тасалгааны ургамлаас бүрэн татгалзахаас аргагүй. Таримал ургамалтай байхыг хүсэж байгаа бол чийггүй нөхцөлд амьдрах чадвартай кактус зэрэг ургамлыг сонгох нь зүйтэй.

Гэрийн тэжээмэл амьтны үснээс харшилтай бол та хайртай амьтнаа ойр дотныхондоо өгөхөөс өөр аргагүй. Хэрвээ өөр байранд нүүж орохоор бол өмнөх айлын байрыг сайн цэвэрлэж хялгас үснээс нь цэвэрлэх нь зүйтэй. Зөвхөн амьтны үс ноос гэхгүй олон жил тэжээсэн хайртай загаснаасаа харшил авдаг тохиолдол ч гардаг.

Диатезтай хүний арьсан дээрх бактерийн тоо эрүүл хүнийхээс 100-1000 дахин ихэссэн байдаг. Тиймээс хувцас аль болох зөөлөн, даавуун байх хэрэгтэй. Синтетик болон арзгар хувцас бие үрж улам загатнуулна. Хувцас бие барьж болохгүй, салхи оруулахаар өргөн зайтай байх нь танд илүү тааламжтай байна. Барууны зарим орнуудад арьсны харшилтай хүмүүст мөнгөжүүлсэн даавуугаар хийсэн хувцсыг даатгалаар өгдөг. Учир нь мөнгө бактерийн өсөлтийг зогсоодог байна.

Резиний харшилтай хүмүүсийн нэлээд хувийг цэвэрлэгээний ажилтнууд эзэлдэг. Ийм хүмүүс гараа хамгаалж резинэн бээлийний дотуур цэвэр даавуун нимгэн бээлий давхар хэрэглэх шаардлагатай бөгөөд гараа аль болох хуурай байлгах шаардлагатай.

Харшлын астамтай үед хүч тамир шаардахааргүй, усанд сэлэлт зэрэг спортоор хичээллэх хэрэгтэй. Хүйтэн нөхцөлд цана, чарганы спортоор хичээллэж болохгүйг анхаараарай. Мөн амьсгалын замын халдварт өвчнөөс сайн сэргийлж, өвөл ам хамраа зузаан ороолтоор ороож хүйтэн агаараар шууд амьсгалахгүй байх нь чухал.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1401
0 эможи
keyboard_arrow_up