Таны нүүрний хэлбэрт ямар хөмсөг тохирох вэ?
Засч зөв хэлбэрт оруулсан тод хөмсөг таны нүд, нүүр царайг тодотгож аятайхан болгоод зогсохгүй бүсгүй хүний зан чанар, сэтгэл санааны илэрхийлэл болж байдаг. Хөмсөгний зөв хэлбэрийг гаргахын тулд эхлээд илүү ургасан үснүүдийг цэвэрлэх хэрэгтэй.
- Доош унжсан хөмсөг
Нүүр царайг гунигтай, дорой харагдуулдаг. Ийм учраас доош унжсан хэсгийг зулгааж, нүд хөмсөг хоёрын хоорндох зайг тодотгож өгөөрэй. Хөмсгийн төгсгөл рүүгээ шингэрч нарийсан, бага зэрэг дээш өргөгдсөн хэлбэрээр засах нь таныг жавхаатай, хээнцэр харагдуулдаг.
- Шулуун хөмсөг
Хүнийг хэт албархаг зарим үед ууртай мэт харагдуулдаг. Үүнийг засахын тулд хөмсөгний үндсэн, төгсгөл хэсгийн дээгүүрх үсийг, мөн дунд хэсгийн доод талаас бага зэрэг авч нум хэлбэрт оруулах ба төгсгөлийн хэсгийг арай тодотгон будна.
- Дугуй хөмсөг
(голдуу махлаг нүүртэй, бүлтгэр нүдтэй хүнд байдаг) Хүний нүүр царайг гэнэн, гайхсан байдалтай болгодог. Ийм хөмсөгний төгсгөлийн дугуйрсан хэсгийг зулгааж, бага зэрэг дээш нь болгож зурна.
- Хөмсөгний урт нь нүдний гадаад булан ба хамрын тухайн талын нүхийг холбосон хэмжээтэй тэнцүү байх ёстой.
- Хөмсөгний дотор булан нь зохих хэмжээнээсээ богино байвал хамар намхан харагдана.
-Хэт урт хөмсөг хүнийг ядрангуй харагдуулдаг. Богино хөмсөг таны шанааг өргөн том харагдуулна.
Хөмсөгний илүүдэл үсийг цэвэрлэх
Хөмсөгний дээгүүр, доогуур ургасан илүүдэл үсийг хямсаагаар төвөөс гадагш, үсний ургасан ширхгийн дагуу чиглэлээр, илэх маягаар авна. Ингэж зулгаахын өмнө зөөллөж тос түрхвэл сайн. Орчин үед зовхины арьсыг сунахаас болгоомжлон, зориулалтын татуургыг хэрэглэж байна. Байхгүй нөхцөлд ердийн татуургын булангаар ч цэвэрлэж болно. Ингэхдээ үсний ургасан чиглэлийн эсрэг маш болгоомжтой авах хэрэгтэй.