Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хэрэлдсэн ч хэлэлцсэн ч зөвхөн хоёулхнаа асуудлаа шийдэж сур

2014 оны 4 сарын 17

Хэрэв ямар нэгэн асуудал гарвал эмэгтэй хүн хамгийн эхний ээлжинд дотны сайн найз руугаа утасдаж болсон бүх зүйлийг шүүмжлэн авч хэлэлцдэг бол харин эрэгтэй хүн мөн л тухайн асуудлынхаа талаар бус эсрэгээрээ спорт, улстөр, бизнесийн талаар яриа өрнүүлдэг.

Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн ажил хэргийн түвшинд харин эмэгтэй хүн мэдрэмжийнхээ түвшинд асуудлыг шүүмжлэн авч хэлэлцдэг гэсэн үг юм. Эрэгтэй хүн хэзээ ч өөрийнхөө хувийн амьдралын талаар хүнд долоон булчирхайгаа дэлгэж ярьдаггүй.

Гэвч энэ нь эмэгтэй хүний хувьд өөр хэрэг л дээ. Нэгэнт л та хоёрын хооронд болсон асуудал бол өөр хөндлөнгийн хэн нэгэн гуравдагч этгээд хэрэггүй юм. Зөвхөн хоёулаа л харилцан илэн далангүй ярилцаж, асуудлаа шийддэг байх хэрэгтэй. Учир нь:

• Хичнээн сайн найз байлаа гээд та хоёрын асуудлыг шийдэж өгч чадахгүй. Учир нь хувь хүний мэдрэмж, бодол санааг өөрсөдтэйгээ харьцуулж адилтгах зүйл биш юм.

• Найз нөхдийн зөвлөгөө заримдаа таарч тохирохгүй байх тал бий.

• Та хоёрыг өв тэгш аз жаргалтай хосууд хэмээн эерэгээр бодож байсан бодолд нь таагүйгээр нөлөөлөх болно.

• Хичнээн сайн найз байгаад итгээд ярьсан байлаа ч гэсэн хэзээ нэг өдөр муудалцах үе гарвал тэр үед нууц яриа чинь нууц биш болж эргээд хэн нэгэн хүнд та хоёрын амьдралын талаар чинь ярихыг үгүйсгэхгүй шүү дээ.

• Хэн нэгний үгэнд орж асуудлаа шийдлээ гээд бүх зүйл сайн сайхан болчихгүй. Харин ч хэрэг буруутвал эргээд харамсах зүйл гарч юуны магад. Иймд буруу ч бай зөв ч бай өөрийнхөө толгойгоор хариуцаж хийсэн зүйл илүү дээр байх болов уу.

• Хувийн амьдралаа бусдад дэлгэх нь тийм ч сайн зүйл биш юм. Хэдий хүнд хэцүү, асуудалтай зүйл амьдралд чинь тохиолдсон ч гэсэн гэр бүлийн нууц гэж байх ёстой юм шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1684
0 эможи
keyboard_arrow_up