Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг юм шүү!

2014 оны 4 сарын 22

Сайн байцгааана уу намайг Д гэдэг. Би одоо 24 настай. Энэ явдал анх 4 жилийн өмнө эхэлсэн юм л даа. Би оюутан байлаа тэр маань ч оюутан байсан. Анх бид 2 энгийн 1 найзууд уулзаж хамт гадуур явдаг кино үздэг энгийн л 1 хос. Удалгүй бид бүр ч дотно болж эхэллээ. Олон юм нуршаад яахав товч тодорхой ярий гэж бодлоо.

2011 оны өвөл бид хөөрхөн охинтой боллоо. Нэг хэсэгтээ эхнэр маань дөнгөж төрсөн болохоор гэрт ихэнх цагаа өнгөрөөдөг байв. Анхны бүхэн сайхан байдын байна лээ. Бид 3 жирийн нэг гэрт ээж аавынхаа хашаанд амьдарч байв. Өглөө эрт босч галаа түлээл өдөр нь би хичээлээ тарсныхаа дараа машинаараа халтуур хийнэ. Яахавдээ болоол байдаг байсан. Машины хувьд ээж аав авч өгч байсан. Цаг хугацаа ч дэндүү хурдан өнгөрч байсан байна одоо бодоход. Нэг мэдэхэд хавар боллоо би ч энэ жил сургуулиа төгслөө тэр минь ч ажилтай болчлоо охин маань ч овоо болчлоо амьдрал үргэлжилсээр…

Би зунжингаа халтуур хийсэн дээ тэр зун. Үнэндээ ажил олоход хэцүүм байна лээ шинэ төгссөн хүнд. Сард эхнэрийн маань төрсөн өдөр болно. Би яаж баярлуулах уу гэдэг тухай бодож дотроо түгшинэ. Төрсөн өдөр болохоос 3 хоногийн өмнө тэр маань надруу өдөр залгалаа. Тэр хэлэхдээ 10 жилийнхээ ангийнхантайгаа уулзчаад очий гэж хэлэв. Би ч яахав юм бодолгүй орой тосоод авъя гэсэнд тэгээрэй хайраа гэдийн байна. Орой ч боллоо утсаар ярьлаа очоод гадаа нь хэсэг машиндаа хүлээв. Цагийн дараа ахиад залгахаар нь сонирхоод миний таньдаг хүн байгаа юу ямар хүмүүс вэ хэдүүлээ байгаам гэтэл урдаас тэр тэр тэр гэснээ бас миний АНХНЫ ХАЙР гэдийн байна. Уурч хүрэх шиг өөртөө ч гутрах шиг. Үнэндээ бид 2 хэсэг утсаар хэрэлдэв. Хэсэг хугацааны дараа ахиад залгатал утсаа унтраасан байлаа.

Би ч харихаар шийдлээ. Охиноо ээж дээр орхисон байсан болохоор. Дотроо за согтуу хүнтэй би хэрэлдэж байдаг би ч гэж би гэж өөрийгөө тайвшруулангаа шөнө залгахаар нь очиж авна даа гэж бодоод охин руугаа яаран гишгэлээ.

Охин минь дандаа мээмээ идэж унтдаг болохоор хэсэг бүүвээлж байж арайхийж унтууллаа. Харанхуй шөнө цонхон дээрээ охиноо тэврэнгээ хүлээгээл байн байн утас руу нь залгаж холбогдох боломжгүй хариуг сонссоор. Сүүлдээ бүр муу юм бодох шиг арай ирж яваад хүн амьтанд дээрэмдүүлсийн болуу ч гэж бодох шиг. Үүр цайлаа таг чиг. Өдөр надруу залгаж байна. Уучлаарай би тасарсан байна лээ тэгээд найзийндаа хоночлоо гэлээ. Энийг сонсоод 1 талаараа эхнэрээ хардах шиг нөгөө талаар эсэн мэнд дуу хоолойг нь сонсоод тайвширах шиг.

Орой нь бид уулзаад жаал маргалдаж дараа нь бусдын л адил эвлэрлээ. Төрсөн өдөр ч жижигхээн боллоо бялуу нтр гээл. Маргааш нь надруу танихгүй дугаараас залгахаар нь хэн бэ гэсэн түүний багын найз нь надруу залгасан байлаа. Сайнуу юу байна нтр гээл тасалдаг юмуу гэсэн чинь танай эхнэр тэр буудалд тэрэнтэй хамт тэгж хоносон гэсэн ховын чанартай юм ярьж эхлэв. Би өөрөөс нь асуухаар шийдсэн. Эхнэр маань хэсэг дуугүй байсны эцэст тиймээ үнэн гээд уйллаа. Бид 2 энэ талаар мартахыг хүссэн боловч тэр залуутай ахин дахин уулзах болов.

Сүүлдээ ч би галзуу хүн шг аашилдаг боллоо. Амьдрал минь нуран унаж байгааг харж байна. Удалгүй бид тусдаа байхаар болов. Хэсэг хугацаа өнгөрсний дара би уучлалт гуйхаар түүн дээр очлоо гэтэл тэр маань би анхны хайрдаа хайртай одоо болтол чи зүгээр үхээд өгөөч далд ор гэдэг байв. Тэр үед нөгөө айхтар амиа хорлох тухай бодогддын байна лээ. Гэхдээ охиноо ээжийгээ хараад би өөрийгөө яадаг бэртэгчин бэ чи гэж хэлмээр санагдаад больсон. Сэтгэлийн шарх аньж өгөхгүй хэцүү байлаа. Бусдын өмнө шалдаа буухгүйн тулд бас нэгэнт намайг гэхээ больсон хүний араас би цусаар уйлаад ч нэмэргүйг ойлголоо. Би гадагшаа ажиллахаар бас бүхнийг мартахаар…

Одоо харин 2014 он би монголд ирээд 2 сар болж байна. Аль хэдийнээ 1 жил хагас өнгөрчээ. Хамт монголд ирсэн хуурай ахынхаа буянаар дажгүй ч ажилтай боломжийн ч цалинтай болчлоо. Охинооос минь өөр дутагдах юм алга даа. Харин эхнэрийнхээ талаар сонсоход тэр маань ядарч л яваа сурагтай. Гэхдээ яах ч билээ одоо тэр минь хүний хань шүү дээ. Анх надаас салахдаа чи муу ямбий машинаар халтуур хийсэн гуйлагчин гэж хэлж билээ. Энэ үг намайг их хурцалсан байхаа.

Эцэст нь хэлэхэд удахгүй би охиноо өөр дээрээ авна. Ойрын 1 жилдээ хүнтэй суухгүй гэдгээ маш сайн мэдэж байгаа. Нээрээ залуусаа эр хүн туг ч барьдаг тугал ч хариулдаг юм шүү. Хэзээ ч битгий бууж өг. Доромжлох тусам нь долоон бурхан шиг гялалз…

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1881
0 эможи
keyboard_arrow_up