Уг нь сүүлийн хэдэн сар надад гар хүрэхээ больчихсон байсан юм…
Сайн байна уу? Би нөхөртэйгөө ханилаад 7 жил болох гэж байна. Би урьд өмнө нөхрөө хуурч байгаагүй. Гэтэл тэр минь намайг харсан уулзсан эр хүн болгонтой хардаж, бас хааяадаа зоддог. Тэгээд хэлэх хэлэхгүй үгээр хэлж өөрийг нь хуурч явдаг гэж тулгадаг. Би ажил хийдэггүй гэртээ хүүхдүүдээ хардаг. Энэ үнэхээр надад хэцүү байна. Тэр жил болгон л ямар нэгэн хүүхэнтэй холбогдож, намайг хуурдаг. Би юу гэж ч хэлээд тэр ойлгож хүлээж авахгүй юм. Саяхан хүртэл өглөө орж ирчихээд юу ч болоогүй гээд зөрөөд, гэтэл нэг хүүхэн залгаад бас мэссэж бичээд, би уур хүрээд тэр дугаарлуу нь залгатал намайг тэр хүүхэн нь янз янзын үгээр доромжлох юм. Би бүр яс махандаа ортол гомдож байна, уйлаад суухаар хэцүү байгаа болохоор энэ захиаг бичиж сууна. Бас хэлэхэд хэцүү явдлууд намайг зовоож байна, уг нь сүүлийн хэдэн сар надад гар хүрэхээ больчихсон байсан юмаа. Би одоо яавал дээр вээ, надад зөвлөөч…