Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Яаж харна тэгж харагдана /сургамжит өгүүллэг/

2014 оны 4 сарын 24

Нэгэн судлаач хүнд ажил хийдэг хүмүүсийн сэтгэл зүйн талаар судалгаа хийх зорилгоор нэгэн барилгын компани дээр очжээ.
Судлаач анх тааралдсан ажилчнаасаа энд ямар ажил хийдгийг нь асуухад нөгөөх нь "Чи чинь сохор юмуу?" гэж бухимдуу хэлээд "Энэ том том хад чулууг ажлын шаардлага хангахгүй багажаар хагалан даргын тушааснаар тэнд овоолж байна. Энэ тамын халуунд шатаж халууцан энэ ажлыг хийх нь надад үнэхээр хэцүү байна. Үхлээс хүнд хэцүү ажил гэж энэ л байна даа." гэв.
Судлаач тэндээс хурдхан холдож өөр нэг ажилчин дээр очжээ.
Тэгээд жаахан эмээсхийн, өмнөх хүнээс асуусан асуултаа тавьжээ.  Харин нөгөө ажилчин "Уран барилга барих барилгын чулуу бэлдэж байна. Хэдийгээр нэг хэвийн хүнд ажил ч гэсэн гэр бүл үр хүүхдээ тэжээх ажилтай байна гэдэг чинь сайхан шүү . Үүнээс хүнд байдалд байгаа хүмүүс зөндөө байдаг шүү дээ."
Ийм хариулт сонссон судлаач бага зэрэг зориг орон гурав дахь хүн дээр очин:  "Та юу хийж байгаа юм бэ?" гэж асуухад нөгөө эр  "Та харахгүй байна гэж үү?" гээд тэнгэр лүү заагаад "ариун гэгээн сүм барьж байна" гэж хариулжээ.
Хамгийн сонирхолтой нь энэ гурван ажилчин яг ижилхэн ажил хийж байсан байна. Хүн хийж байгаа ажлаа сэтгэлдээ сайн сайхнаар төсөөлж бодвол өөртөө тийм хэмжээний урам зориг, эрч хүчийг авдаг ажээ.

/сургамжит өгүүллэг/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2029
0 эможи
keyboard_arrow_up