Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Байгалийн ногоон нөхөөснөөс үүдэлтэй харшилаас урьдчилан сэргийлэх нь чухал

2014 оны 4 сарын 25

Монголчуудын хувьд хамгийн ихээр Харшил өгдөг зүйл нь шарилж. Хөрсний үржил шим доройтсон газар ургадаг эдгээр төрлийн харшил үүсгэх чадвар бүхий 31 овгийн 76 зүйлийн 120 төрлийн ургамал Улаанбаатар хотод ургадаг ба тоосжилтийн үе нь 4-11 сар хүртэл үргэлжилдэг байна. Амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68,3 хувь нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосонд харшилдаг болох нь тогтоогджээ. Тиймээс эдгээр хот суурин азрын шарилж болон харшил үүсгэгч бусад хөл газрын ургамалтай тэмцэх үйл ажиллагааг өргөн хүрээнд үр дүнтэй  хэрэгжүүлэх зорилгоор салбар дундын уулзалт зохион байгууллаа.

Шарилжтай тэмцэх талаар зөв мэдээлэлтэй байж үүнтэй холбоотой харшил болон амьсгалын замын өвчлөлийг бууруулах нь чухал байгаа юм. Шарилжийг зөвхөн зулгаан авснаар нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа хэрэг биш, нэгэнт тоосоо хүртээж байгаа үед нь зулгаагаад ч нэмэргүй байдаг. Ингэснээр шарилжны тоосыг агаарт илүү ихээр дэгдээх аюултай үүний оронд уг ургамлыг цэцэглэхээс нь өмнө зургаагаас долоон см-ийн таналтыг олон дахин хийх ёстой. Таналтыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногоос долдугаар сарын эхний долоо хоногт, наймдугаар сарын 15-30-нд хийх хэрэгтэй юм байна. Түүнчлэн хогийн ургамал нь өглөөний 04:00-09:00 цаг , оройн 17:00-22:00 цагт тоосоо гөвдөг энэ үеэр харшилтай хүмүүс салхивчаа хааж, гадагшаа гарахгүй байх хэрэгтэй. Мөн тухайн ургамлын тоосноос сэргийлэх тарилга хийлгэх нь харшлаас өөрсдийгөө хамгаалах нэг арга болохыг зөвлөж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2077
0 эможи
keyboard_arrow_up