Тоор жимс нь эрүүл мэндэд нэн тустай
Техасын их сургуулийн эрдэмтэд тоор жимсийг хамгийн ашиг тустай жимс хэмээн өгүүлэв. Ер нь бол тоор, чавга, нектарин зэрэг дотроо ястай жимснүүд метаболик хам шинж өвчний шинж тэмдгүүд илрэхийн эсрэг зогсч байдаг юм. Түүнчлэн тоор жимсийг тогтмол идвэл чихрийн шижин өвчнөөс сэргийлэх боломжтой гэнэ.
Судалгааны явцад чихрийн шижин өвчний нэг болон хоёрдугаар шаттай хэмээн оношлогдсон хүмүүс хэд хоногийн туршид тоор жимсийг идсэний дараа цусан дахь глюкозын хэмжээ нь буурсан нь тогтоогджээ. Мөн тоор жимс зүрх, судасны өвчнүүд бий болохоос урьдчилан сэргийлдэг аж.
Дотроо ястай жимснүүд судас гэмтэхэд хүргэдэг гол шалтгаан болсон үрэвслийн үйл явцыг зогсоох чадвартай фенолын нэгдлүүд болон биологийн идэвхитэй бодисуудыг агуулдаг байна.
Түүнчлэн онцгой агуулгатай тоор жимснүүд “муу” холестерины хэмжээг бууруулдаг гэнэ. Энэ жимсэнд С аминдэм ихээр агуулагддаг учраас тоор байгалийн гаралтай антиоксидант юм.