Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хүмүүс яагаад эвшээдэг вэ?

2014 оны 5 сарын 02

Хүүхдүүд ээ та нар хүн яагаад эвшээдгийг мэдэх үү? Энэ талаар эрдэмтэд судалсан байна. Францын эрдэмтэн доктор Оливье Валюзински  эвшээх үйл явцыг 1978 оноос хойш дагнан судалж байгаа аж.

Эвшээхийн механизм нь богино хугацаанд амьсгал түгжих, амьсгаа гаргах шинж тэмдгийг араасаа дагуулсан урт хугацааны амьсгал бөгөөд нулимсны булчинг өдөөн хөдөлгөдөг талтай гэнэ. Эвшээх үед залгиур хоолой болон хамар багалзуур дөрөв дахин томордог байна. Мөн сонсгол дамжуулах хоолой богино хугацаанд бөглөрдөг. гэсэн сонирхолтой судалгааг гаргажээ.

Түүнчлэн эвшээх үед амаар дамжиж буй агаар ходоод хүртэл дамждаг аж. Энэ бүхэн ердөө 5-10 секундын дотор болж өнгөрнө. Доктор Валюзинскийн судлан тэмдэглэснээр зөвхөн хүн ч бус загас, шувуу, хэвлээр явагч тэргүүтэй сээр нуруутан амьтдын дийлэнх нь эвшээлгэдэг хэмээн баталжээ. Мөн анаашнаас бусад сүүн тэжээлтэн амьтад ч эвшээлгэдэг гэнэ.

Хүн янз бүрийн нөхцөлд эвшээж чаддаг. Эвшээх нь тухайн хүнийг ядарсан, унтахыг хүсч буй эсвэл түүнд уйтгартай байна гэх зэргээр илэрхийлж болно. Түүнээс гадна унтаад саяхан боссон гэдгийг ч илэрхийлдэг байна.

download (3)Эхийн хэвлий дэх үр хөврөл ч эвшээдэг аж. Өөрөөр хэлбэл бяцхан үр 11-12 дахь долоо хоногтойгоосоо эвшээж эхэлдэг. Эхийн хэвлий дэх хүүхэд хэр эрт эвшээж эхэлнэ, тэр нь уушигны хөгжил сайтайн шинж тэмдэг гэсэн дүгнэлтийг Америкийн эрдэмтэд хийсэн байна. Түүнээс гадна эвшээх нь үр хөврөл зөв хөгжиж буйн илрэл ажээ. Хүүхдэд эвшээх үзэгдэл тодорхой үечлэлтэй явагддаг. Тухайлбал, хүүхдийн цэцэрлэг, бага сургуульд анх орох үед эвшээх үзэгдэл эрчимждэг. Доктор Валюзинскийн тэмдэглэснээр хүн амьдралынхаа туршид 250 мянга орчим эвшээдэг гэнэ. Харин нас ахих тусам эвшээх үзэгдэл залуу үеийнхээс багассаар байдаг аж.

Мөн “Эвшээлт халдвар түгээгч гэдгийг баталгаажуулахын тулд заавал дэргэдээ байгаа нэгний эвшээхийг хүлээж суух шаардлагагүй. Ердөө л энэ тухай бодоход хангалттай. Шинжлэх ухааны академи энэ сонирхолтой үзэгдлийг одоо хүртэл судлахгүй байгаа нь хачирхалтай” гэж Британийн сэтгэл зүйч Катрина Моррисон ярьжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2458
0 эможи
keyboard_arrow_up