Таныг залуу харагдуулах 8 хоол хүнс
Судлаачдын хэлж байгаагаар бид бүхэн залуужуулагч бодисын хэрэглээгээ олон боломжит эх сурвалжаас авах бүрэн боломжтой болсон бөгөөд энгийн түгээмэл хоол хүнснээс авч болохыг онцлон тэмдэглэсэн байна. Хүнсэнд агуулагдах антиоксидантын түвшинг судалдаг Скрантоны Их сургуулийн аналитик химич Жое Винсон “Өөрийгөө хөгшрөлтөөс хамгаалж байна гэж бодон, өдөр бүр заавал нэрс идэх шаардлагагүй. Зохистой хэрэглэж байж л, та үр дүнг нь мэдрэх болно” хэмээн хэлсэн байна.
Залуу сайхан харагдуулах энгийн хүнсэнд дараах найман зүйл багтжээ.
Амуу тариан гоймон
Амуу тариан гоймонг баяжуулсан болон боловсруулсан гоймонгоос гурав дахин их антиоксидант агуулагддаг болохыг Скрантоны их сургуулийн эрдэстэн Винсон судалгааныхаа явцад илрүүлсэн байна. Тэрээр өөрийн багийнхантайгаа баяжуулсан болон боловсруулсан гоймонг шпагеттины гурван брэндийн амуу тариагаар хийсэн гоймонтой харьцуулж үзэн, дээрхи үр дүнд хүрчээ. Энэхүү хүнсэд агуулагддаг эслэг чанар нь цусан ахь холесторины хэмжээг бууруулж, цусны даралт ихсэлт болон зүрхний өвчинд сайнаар нөлөөлдөг ажээ.
Эрдэнэ шиш
Эрдэнэ шишэнд хорт хавдартай тэмцэгч полипенол хэмээх бодис жимсэнд агуулагддаг хэмжээнээс дөрөв дахин их байдаг ажээ. Зуун хувь байгалийн гаралтай уг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр биед байх антиоксидантын хэмжээгээ хүссэнээрээ нэмэгдүүлэх боломжтой гэнэ.
Өндөг
Өндгөнд асар их антиоксидантын үүсвэр агуулагдаж байдаг бөгөөд түүнд агуулагддаг лүтэйн хэмээх бодис нь нүдийг эвэрлэг бүрхэвчийн өвчлөл, болор цийх эмгэгээс дээд зэргээр хамгаалдаг болох нь батдагджээ.
Лаазалсан шош
АНУ-ын хоол судлалын нийгэмлэгээс 2004 онд гаргасан судалгаагаар, хатаасан шошонд антиоксидант ихээр агуулагддаг болохыг тогтоож байсан бол 2009 онд Колорадогийн Их сургуулийн судалгааны багийнхан лаазалсан шошонд антиоксидант ихээр агуулагддаг болохыг олж тогтоожээ. Эцэст нь эрдэмтэд улаан, хар, жижиг гэлтгүй бүх лаазалсан шошонд энэхүү залуужуулах үйлдэл бүхий шимт бодис ихээр агуулагддаг болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Тараг
Та тараг уух дуртай юу? Тэгвэл та нэг аяга илчлэг багатай тараг уухад л нэг аяга чанасан бууцай идсэнтэй адил хэмжээний өөрийн өдөрт авах ёстой В амин дэмийнхээ 25 %-г нөхөж чадна гэнэ. Хэдийгээр энэ нь антиоксидант биш ч гэлээ, антиоксидантыг хэмжээг нэмэгдүүлэхэд сайнаар нөлөөлдөг байна. Хүний биед байх ёстой чөлөөт радикалуудыг устгадаггүйгээр барахгүй зүрхний өвчин, хорт хавдар, бусад хүнд өвчнүүдээр өвчлөх магадлалыг бууруулдаг болох нь батлагдсан байна.
Канола тос
Зүрхний өвчинд тустай гэгддэг канола тос (оливийн тостой харьцуулахад үнийн хувьд харьцангуй хямд, зөөлөн амттай тос) нь антиоксидантыг ихээр агуулдаг байна. Нэг цайны халбага канола тос л гэхэд хүний биед шаардлагатай антиоксидантын 16 %-г нөхөх чадвартай гэнэ.
Байгалийн гаралтай сүү
Та өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг энгийн сүүгээ байгалийн гаралтай сүүгээр солиход л хүний биед зайлшгүй шаардлагатай Е амин дэм, лүтэйн, каротенойдс зэрэг антиоксидантуудыг бүрэн авч чадна гэнэ. Учир нь байгальд идээшүүлж өсгөсөн үнээний сүү нь зохиомлоор бордож үржүүлсэн үнээний сүүнээс антиоксидантын агууламжаараа 40-50 % өндөр байдаг байна.
Сахар орлуулагч
Америк хүн дундажаар өдөрт 130 грам элсэн чихрийг хүнсэндээ хэрэглэдэг байна. Хэрвээ та элсэн чихрийн хэмжээгээ багасгаж, зөгийн бал, бор элсэн чихэр, бурам зэрэг сахар орлуулагч бүтээгдэхүүнээр орлуулж чадвал нэрс, самар зэрэгтэй дүйцэхүйц хэмжээний антиоксидантыг биедээ авч чадах ажээ.