Хеликобактер ямар хор уршигтай вэ?
Хеликобактер нь жоом шиг мушгиа хэлбэрийн сахлаараа ходоодны салст бүрхүүлийг өрөмдөн, ходоодны доторх ханыг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэдэг эсийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны ханыг ходоодны хүчлээс хамгаалдаг салслаг бүрхүүл үгүй болж, ходоодны хүчил, бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр ходоодны доторх хана гэмтэж, үрэвсэл үүсч дараа нь шархалдаг ажээ. Иймд хеликобактер нь ходоодны шарх, архаг үрэвслийг үүсгэдэг байна. Хеликобактер нь нэгэн төрлийн шимэгч тул өөрөөсөө аммиак ялгаруулж, ходоодны хорт хавдар үүсгэдэг байна. Хеликобактертийн халдвартай гурван хүн тутмын нэг нь ходоодны хорт хавдарт шилждэг байна.
Хеликобактер хэрхэн халдварладаг вэ?
Хеликобактер нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж ахуйн замаар халддаг. Хеликобактерийн халдвартай эцэг эх хүүхдээ хооллож ундлахдаа халуун эсэхийг нь шалгаж өөрөө түрүүлж амсах, ундааг нэг лонхноос уух, чихэр жимс хувааж идэх, нийтийн хоолны газрын дутуу угаасан аяга халбага гэх мэт зүйлүүдээр, хоол хүнсээр дамжин халддаг. Иймд хэрэв гэр бүлийн нэг нь л ходоодны үрэвсэл, шархлаа, хеликобактертэй бол тэр гэр бүлийн бүх гишүүд хеликобактерийн шинжилгээг заавал өгч, хеликобактерийг эмчлэх шаардлагатай.
Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед, ходоод хоосон үед илүү мэдрэгдэнэ. Юм идэхэд арилна. Мөн ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг антацид эмүүд уухад арилна. Доорхи бусад шинжүүд илэрнэ.
үүнд:
- жин буурах
- хэвлий орчимд өвдөх
- цээж гашуун оргих
- цээж хорсох
- хоолны дуршил буурах
- дотор муухай оргих
- бөөлжих
- ходоод орчимд хүндрэх
- амнаас эвгүй үнэр үнэртэх.
Зарим хүнд дээрхи шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байх ч тохиолдол бий.
Хэрэв
-Ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх
-Өтгөн бараан хар өнгөтэй,цусархаг зүйл үзэгдэх
-Кофений шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих
зэрэг шинж тэмдэг илэрвэл нь ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай байдаг тул эмчид яаралтай хандах хэрэгтэй.