ТАНД ЗӨВЛӨХӨД: Өрөөг том болгож харагдуулах арга
2014 оны 5 сарын 10
Ганц өрөөнд амьдардаг залуу хос, ганц бие хүн, гэр бүл бишгүй л байдаг. Жижиг өрөөг томсгон харагдуулах хэдэн зөвлөгөөг танд санал болгож байна
- Тавилга цонхны хөшиг болон өрөөн доторх зүйлээ нэг өнгө болго. Эсрэг тэсрэг өнгө өрөөний зайг багасгадаг.
- Олон эд хогшлоос татгалз.
- Том овортой зүйл бүү тавь. Таны өрөөнд ердөө нэг буйдан, нүсэр шкаф ч юм уу байхад өрөөний бүх зайг эзэлнэ. Тиймээс авсаархан тавилгыг сонго.
- Толь ашиглах. Хананы толь нь өрөөний хэмжээг томсгоод зогсохгүй гэрэл, өнгийг нь тусгадаг
- Ханандаа зураг хадах. Олон жижиг зураг бүү өлгө. Ганц том зураг байхад хангалттай. Байгалийн зураг өрөөг илүү зайтай, цэлгэр харагдуулдгийг санаарай.
- Шил толин тавилга сонгохыг хичээгээрэй.
- Тавилгаа хана дагуулж байрлуул. Өрөөний тэг голд тавьсан ямар ч тавилга өрөөг зайгүй харагдуулдаг.
- Ханын шүүгээг хэвтээ бус босоо загвартайг сонго.
- Аль болох намхан тавилгыг хэрэглэ.
- Мөн ханын обойг зөв сонгох нь маш чухал. Цайвар, дулаан шар / хурц бус / өнгийн обой өрөөг томсгож харагдуулахаас гадна гэрэл гэгээ нэмдэг. Давчуу жижиг коридорын ханыг цайвар, гэгээг обойгоор наахад илүү том харагдуулдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2664
0 эможи