Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Охид бүсгүйчүүд бидний бяцхаан андуурал... Пудрын хор тайлуулах үйлчилгээг хийлгэх шаардлагатай юу?

2014 оны 5 сарын 10

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань пудрын хор тайлах үйлчилгээг ихэвчлэн хийлгэх болсон.Гэвч ямар шалтгаанаар энэхүү үйлчилгээг хийлгэж байгаагаа төдийлөн мэддэггүй.Энэ нь таны хэрэглэж байгаа крем, пудр, нүүр будалтын бүтээгдэхүүний найрлагатай шууд хамааралтай. Үнэтэй, хямд ямар ч брендийн энгэсэгийг шавар шохойноос гаргаж авдаг тул найрлаганд нь цайр, тугалга их хэмжээгээр агуулагддаг нь хүний арьс ямар ч чийгшил тэжээлгүй болж хөгшрөх процесс хурдасдаг. Зөвхөн пудр ч биш бидний өвлийн турш амьсгалдаг саарал утааны найрлаганд ч хүнд металь, хар тугалга ордог юм. Арьсны гүнд хуримтлагдсан хар тугалгыг гаргахын тулд тусгай бодис болон арьсны индүүг ашиглан гадагшлуулдаг үйлчилгээг пудрийн хор тайлах гэж нэрлэдэг.

Энэ үйлчилгээг авсан бүсгүйчүүдийн зарим нь, дараа нь крем пудр шингэхдээ сайн болсон учраас таалагдсан гэж хэлдэг бол, зарим нь арьсыг нь гэмтээсэн учраас таалагдаагүй гэцгээдэг. Учир нь арьсны бүр гүнд шингэсэн металан бохирдлыг авахын тулд маш хүчтэй үйлчлэлтэй бодисоор арьсыг бүрхдэгтэй холбоотой.

Энэ нь арьсыг цочроож мэдрэмтгий болгодог.Энэ үйлчилгээг хийлгэсний яг дараахан пудрийн шингэц сайжирч, арьс зөөлөрдөг нь хүчтэй бодисын нөлөө. Тиймээс бүсгүйчүүдэд дахин дахин хийлгэх хүсэл төрдөг . Гэхдээ байн байн хүчтэй бодис нүүрэндээ түрхүүлэх нь арьсны өнгөн талын давхаргад гэмтэл учруулахаас гадна түрхсэн крем пудрын хар тугалгыг шингээн авах, уусгах чадвар нь урьд урьдынхаас бүр илүү сайжрах сөрөг нөлөөтэй байдаг. Тийм болохоор зөвхөн шингэц сайтай болдог гэдэг шалтгаанаар пудрын хордлого тайлах эмчилгээнд ойр ойрхон орохгүй байхыг зөвлөе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2811
0 эможи
keyboard_arrow_up