Та нарт ийм юм тохиолдож байсан уу?
Сайн байцгаана уу? Намайг А гэдэг. Би 22-той. Та бүхнээс асуух юм гараад чин сэтгэлээсээ зөвөлгөөгөө өгөөч. Саяхан одоогоос 2 сарын өмнө Facebook-ээр нэг залуутай танилцсан юмаа. Тэр эхэлж найзлах хүсэлт явуулсан юм. Тухайн үедээ тоогүйгээ зүгээр л нэг найзлах хүсэлтэй хүн байна гэж бодоод хүсэлтийг нь хүлээж авсаан. Гэвч тэр өдрөөс хойш тэр үл танигдах хүн өдөр болгон мессеж бичиж үргэлж хайраа гэж дуудан байнга надлуу коммент бичиж post явуулах болсон. Мэдээж би эхэндээ хариу бичдэггүй ирсэн мессежүүдийг нь уншаад л өнгөрөөдөг байсан гэтэл сүүлдээ өөрийн эрхгүй бичмээр санагдаад харьцаж эхэлсэн. Тэгээд өнгөцхөн танилууд болцгоосон.
Тэгтэл тэр одоо сарын дараа гадаад явахаар болоод намайг уулзая гэсэн. Явахаасаа өмнө чамтай уулзмаар байна гээд байх юм. Тэгтэл би тэр хүнд ямарч сэтгэл татагддаггүй би уг нь тэрэнд өөрийнхөө үзэл бодлыг хэлсэн л дээ гэвч тэр ерөөсөө тоогоогүй ээ. Би чамд хайртай би чамайг хүлээнэ би чамд дэндүү сайн гэсэн үгсийг өдөр болгон хэлдэг. Хүмүүсээ та нар миний оронд байсан бол яах байсан бэ? Хэрвээ хэн нэгэн үл танигдах хүн таньтай нэг ч удаа уулзаагүй мөртлөө зөвхөн FB-ийн зургийг чинь хараад тэгтлээ сайн болно гэж байх уу?
Тэгээд бас хайртай дуртай гээд байгаа хүнийг шууд өөрөөсөө түлхчиж чаддаггүй ээ. Би яавал дээр бо? Найзууддаа хэлэхээр зөвшөөрөө өөртөө хайртай хүнтэй учирвал чи л жаргана гэх юмаа. Та нарт ийм юм тохиолдож байсан уу? Сэтгэгдэлээ хуваалцаач баярлалаа та бүхэндээ.