Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Энэ жил хавар, зун 60-аад оны загвар тод өнгөөр амилна

2014 оны 5 сарын 13

2014 оны буюу энэ жил хавар, зун 60-аад оны загвар тод өнгөөр амилах юм. Одоо хамгийн дэгжин хувцсаа өмсөөд, гоолиг сайхан биж хаагаа гайхуулах урин цаг хэдийнэ иржээ. Тэгвэл танд энэ хавар, зуны загварын чиг хандлагыг танилцуулж байна.

                                                                                                      Галбираа гайхуулах уу?

Өрөөсөн мөрөө эсвэл хөлийн хэсгээ аальгүйхэн шиг нүцгэлбэл ямар вэ? Мэдээж бүсгүй та дур булаам харагдах нь дамжиггүй. Үл ялиг сулдуу, капрон эсвэл торон даашинз таны биеийн өөг гайхалтай нуух болно.

 

 

 

 

 

 

 

Гэрэлтдэг цамцны эрин үе

Гэрэлтдэг капрон болон торон материалаар хийсэн цамц ил задгай байдлыг бус дэгжин, цэмцгэр төрхийг илүүтэй харуулах болно.

 

 

 

 

 

 

 

 

Урт юбка эргэн ирлээ

Урт банзлыг аль ч улиралд өмсөхөд тохиромжтойгоос гадна өө сэвийг сайн халхалдаг. тиймээс дэрвэгэр, хуниастай, шулуун хормойтой урт банзлуудаас сонголтоо хийж орчин үеийн бүсгүй болоорой. Мэдээж тод өнгөтэй шүү.

 

 

 

 

Металаар тоноглосон савхин хүрэм

Хадаас болон элдэв металаар тоноглосон савхин хүрэм сэрүүн өдрийн сайн найз тань байх болно. Мөн дөрвөлжин, тэгш маягийн хээтэй нэхмэл сул, богино хүрэм зонхилох аж.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2899
0 эможи
keyboard_arrow_up