Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Амжилтын тарни үйлчлэхгүй байгаа шалтгаан

2014 оны 5 сарын 14

Хэрвээ та амжилтын тарнийг амьдралдаа хэрэгжүүлээд таны амьдралд онцгой өөрчлөлт гарахгүй байгаа бол энэ бичвэрийг танд зориулав.

Яагаад амжилтын тарни үйлчлэхгүй байна вэ гэвэл амжилтын тарни хэрхэн яаж үйлчилдэг вэ гэдгийг сайн мэдэхгүй байна гэсэн үг. Aмжилтын тарни хэзээ үйлчилж эхлэх вэ гэвэл бидний оюун ухаанаас гарч буй бодол далд ухамсраас гарч буй бодолтой уялдаа холбоотой, зохицон нийлж байх үед амжилтын тарни үйлчилж эхлэнэ.

1979480_230810473710071_132049450_nГэвч ихэнх тохиолдолд энэ хоёр хоорондоо нийлж чаддаггүй. Тодруулбал бид хичнээн эерэг байгаад, сайхан зүйлийг хүсээд, түүнийгээ төсөөллөө ч гэсэн энэ бодол далд ухамсарт бичигдээгүй тохиолодолд бодит болох боломжгүй. Өөрөөр хэлбэл бид сайхан хань ижил хүсээд, түүнийгээ бодож төсөөллөө ч гэсэн бидний далд ухамсар дахь бодол “надад сайхан хань ижил ерөөсөө тохиодоггүй, би их азгүй хүн, хувь тавилан минь ийм л байж, над шиг хүнийг хүн тоох болов уу” гэх мэт сөрөг бодлоор дүүрэн байгаа бол бидний итгэл үнэмшил, дадал зуршил, үйлдэл энэ далд ухамсар дахь бодлын дагуу хэрэгжинэ гэсэн үг. Амжилтын тарни номон дээр ч энэ тухай бичсэн байгаа. “Бидний өдрийн турш бодсон бодлын 95% нь далд ухамсраас гарч байдаг. Хүн бүр давамгайлж буй бодлынхоо дагуу үргэлж хөгжин хувьсаж байдаг.” -Амжилтын тарни ном

Санаж яв: Бид оюун ухаанаараа бодлоо сонгож, далд ухамсраараа хэрэгжүүлдэг.

Тиймээс Амжилтын тарни үйлчлэхгүй байгаа гол шалтгаан нь бидний бодол далд ухамсар дахь бодолтой нийлж зохицоогүйн улмаас үйлчлэхгүй байгаа юм.

Хэрвээ та мөнгөтэй болохыг хүсвэл, эрүүл чийрэг биетэй болохыг хүсвэл, сайхан хань ижилтэй болохыг хүсвэл… түүнийгээ бодоод, бичээд, хэлээд, төсөөлөх нь хангалтгүй.  Учир нь тэр хүсээд байгаа зүйл далд ухамсарт тань бичигдсэн байна уу? гэдэг маш чухал. Үгүй бол далд ухамсартаа бичигдтэл бодох, бичих, унших, төсөөлөх хэрэгтэй. Үүнд амжилтын тарни их үүрэг гүйцэтгэдэг.

Харин далд ухамсарт бичигдсэнээр оюун ухаанд байгаа бодолтой тохирч, түүний дагуу итгэл үнэмшил хүчтэй сууж, үйлдэл хийж, зөв дадалтай болж түүнийгээ бодит болгон хэрэгжүүлж чадна.

Нэмж хэлэхэд зөвхөн хүсээд, хэлээд, уншаад, төсөөлөөд, итгээд хүсэл биелэхгүй. Түүнийхээ дагуу заавал ҮЙЛДЭЛ хийх хэрэгтэй. Үйлдэл хийхгүй бол хэзээ ч биелэхгүй гэдгийг дахин дахин хэлье.

 Амжилтын тарнийг үйлтэй хослуулснаар гайхамшгийг бүтээнэ.

Тэгэхээр өдөр болгон өөртөө хэдхэн минут гаргаж байгаад, юу хүсч байна түүнийгээ төсөөлөөд, түүнд тохирсон амжилтын тарни уриад, далд ухамсраа дахин программчилж, өнөөдөр та хаана байна вэ, ирээдүйд хаана хүрсэн байх вэ  гэдгээ тодорхой гарга. Бас түүнийхээ дагуу зорилго тавьж, төлөвлөгөө боловсруулж, үйлдэл хийж эхлэх нь зүйтэй.

Ертөнц таны хүслийг биелүүлнэ. Хэзээ вэ гэвэл:

Үйлдэл хийж эхэлсэн тэр мөчөөс ертөнц түүнийг чинь биелүүлэхийн тулд тантай хамтарч эхлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2978
0 эможи
keyboard_arrow_up