Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ТАНД ЗӨВЛӨХӨД: Таны үс тослогтоод байна уу?

2014 оны 5 сарын 26

Хэт тослог үстэй бол өвс ногооны найрлага орсон шампунь бэлдмэлээр угаах нь тохиромжтой.
Үсээ угаахын өмнө шампунь, бэлдмэлийг зөөлөн үстэй сойзоор, эсвэл хөвөнгөөр хуйхандаа түрхэж, үс хуйхны тослогийн байдлаас шалтгаалаад өдөр өнжөөд эсвэл долоо хоногт хоёр удаа самнаж угаа.
Мөн ардын эмчилгээний арга хэрэглэж болно. Үүнд:
Нэг. Хуурай гичийн уусмал нь хүний үсний тослогийг сайн багасгаж үсийг цэвэрлэдэг. Нэг литр усанд нэг хоолны халбага хуурай гич хийж бэлтгээд толгойгоо савандалгүй зайлж угаах хэрэгтэй.
Хоёр. Үдэш нь хуйхандаа тараг түрхэж, алчуураар боож хоноод өглөө нь угаавал сайн байдаг.
Гурав. Өвсний хандыг хэрэглэх. Ийм ханданд арьс цэвэршүүлэх бодис, янз бүрийн витамин, эфирийн тос, давирхайлаг бодис ордог тул үсний тоглогийг багасгаж үс бэхжүүлдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3507
0 эможи
keyboard_arrow_up