Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Утасны дугаар чинь юу илэрхийлэв

2014 оны 5 сарын 27

Хүүхдүүд та нартаа зориулж нэгэн сонирхолтой сонжоог хүргэж байна. Гар утасныхаа цифрийг нэг оронтой болтол нь нэмээд гарсан тоогоор нь сонжоорой. Жишээлбэл: 99119911-гэсэн дугаартай бол  ”9+9+1+1+9+9+1+1=40 -> 4+0=4″ гэсэн үг. Найзууд аа хамгийн гол нь сонжоо бол туйлын үнэн биш гэдгийг сайн ойлгоорой.

1. Таны утасны дугаар ямар нэгэн шинэ ажил эхлэхэд хувийн давуу байдлаа тогтоох, идэвхитэй, бие даасан, хэнээс ч хамааралгүй байхад таатай нөлөө үзүүлдэг.
2. Энэ дугаар нь ажил төрлийн болон бусад ямар ч төрлийн харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах зэргээр таны бүхий л ажилд нийцсэн сайн дугаар.
3. Худалдаа наймаа, аялал жуулчлал, шоу бизнестэй холбоотой ажил эрхлэгчид болон сэтгүүлчид, рекламны салбарт ажиллагсад, жүжигчид, зураачдад туйлын сайн зохицсон дугаар.
4. Ямар ч шинэ ажлыг эхлүүлэхэд танд ажил хэрэгч чанар, хөдөлмөрлөх эрч хүчийг бий болоход нөлөөлөх тааламжтай дугаар.
5. Бүх төрлийн хармщилцаа холбоог тодорхойлогч, нэн ялангуяа хайр дурлалын асуудалд туслах сайн дугаар.
6. Ямар ч асуудлууд, ялангуяа гэр бүл, ойр дотныхонтой холбоотой хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэх, хэн нэгнээс тусламж дэмжлэг авахад тусалдаг.
7. Уулзалт зохион байгуулах, бизнес санхүүгийн урт хугацааны гэрээ хийх зэрэгт таагүй нөлөө үзүүлдэг. Харин гүн ухаан, бясалгал, оюуны хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тааламжтай дугаар.
8. Санхүү бизнесийн хүрээний холбоо харилцаа тогтоох, худалдаа наймаа хийх, эд хөрөнгөө арвижуулах, нэр хүндээ өсгөх, бэхжүүлэх, цэгцтэй бодож тунгаахад сайн нөлөө үзүүлж амжилт дагуулагч дугаар.
9. Энэ дугаар ямар нэгэн асуудалд шийдвэртэй арга хэмжээ авах, бусдыг ойлгож дэмжих, өргөн хүрээтэй мэдлэг хуримтлуулах, өөрийгөө боловсруулж хөгжүүлэхэдэ зохимжтой энерги агуулдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3568
0 эможи
keyboard_arrow_up