Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Зуны халуунд наршихаас сэргийлээрэй

2014 оны 6 сарын 01

Зуны халуун өдрүүд эхэллээ. Энэ үеэр хүүхдүүдээ гадаа салхилуулахаар гарахдаа анхаарч хүүддэдээ малгай өмсүүлж, аль болох сүүдэр газраар явж заншаарай.

Нарших шинж дараах байдлаар илэрдэг байна
-Бие сулрах
-Толгой эргэх
-Дотор эвгүй болох
-Хөлс гарах нь багасах
-Анхаарал төвлөрөхгүй болох.
-Биеийн халуун бага зэрэг нэмэгдэх

Хөнгөн наршсан үед халуун 38.5С д хүрч нүүр чинэрэн улайж цээж багтран амьсгалахад хүндрэлтэй болно. Үүний зэрэгцээ царайны өнгө цонхийж, бөөлжис цутган их хэмжээний хөлс гарч, нүүрний арьс хүйтэрч, судасны лугшилт түргэсдэг.

Хэрэв наршсан байдал хүндэрвэл манарч унах, шөрмөс татах, биеийн халуун 40С -аас давах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

Үүний тулд:
Эхлээд халуун орчноос холдуулж, зулай хэсэгт бүлээн усаар шавшин, сэрүүхэн газар
хэвтүүлж, мөн хүйтэвтэр давстай ус уулгана.

Манарч унасан хүний суга болон хөлний дотор хэсэгт хүйтэн жин тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж болно.

Өвчтөн сэрсэний дараа, буцалсан хүйтэн ус уулгаж, үүний зэрэгцээ наршихаас сэргийлэх эм бэлдмэлүүд өгч болно.

Хүнд наршсан үед дээрх аргуудыг хэрэглэх болон даруйхан эмнэлгийн тусламжийг үзүүлэх нь чухал.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3790
0 эможи
keyboard_arrow_up