Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Та өглөөний хүн болоход бэлэн үү ?

2017 оны 5 сарын 17

1. Огцом  өөрчлөлт битгий хий.
Өглөө босдог цагаасаа бага багаар 5,10,15 минутны өмнө сэрүүлгээ тавьж сэрэх. Хэдэд босохоор төлөвлөсөн тэр цаг хүртлээ өдөр болгон минут минутаар ахиулах.

2. Эрт унтах
Магадгvй чи  оройтож унтдаг нэгэн байж болно.
Өглөө эрт босох дадал сурч байх хугацаандаа орой унтдагаа үргэжлүүлэх юм бол чиний бие чинь дийлэхгүй, өдөржингөө мангуурч, нойр хүрч, ядрах учир бууж өгөх талтай.  Тиймээс хүссэн хүсээгүй хэдэн минутны өмнө сэрсэн яг тэр минутныхаа өмнө орондоо орж унтахыг оролд. Нойр чинь бүүр хүрэхгvй байвал орондоо ном уншаарай.

3. Сэрүүлэгтэй цагаа орноосоо хол тавь.
Сэрэнгүүтээ ШУУД босоод сэрүүлгээ унтраах.

4. Бүрэн гүйцэд сэрэх.
Сэрүүлгээ унтраангуутаа шууд ОО-ийн өрөө рүү орж нүүр гар, шүдээ угаах  эсвэл сайхан цоглог дуу тавьж өөрийгөө бүрэн сэргээх.

5. Нойр хүрч байна гэсэн бодол битгий бод.
Нойр хүрч байна, орондоо буцаад орох юмсан, ядарч байна, муу унтлаа, дэндvүү эрт юмаа гэх мэтийн бодол битгий бод. Ингэж бодоод байвал эрт босож сурахгүй. Түүний оронд эрт босох боломжийг өгсөнд, сайхан өглөөг өгч байгаад талархах.

6. Эрт босох болсон шалтгаанаа гаргах.
Эрт босох шалтгаан чинь юу вэ, яагаад эрт босох болов гэдэг шалтгаанаа гаргах. Мөн  эрт боссон тэр хугацаандаа юу хийх вэ гэдгээ мэдсэн байх нь маш чухал. Түүнийгээ хий! Үр дүнгээ хараад чамд улам их урам зориг өгч, амтанд нь орох болно. Эрт боссон тэр цагаа ашиглаж чадаагүй, ач тусыг нь мэдрээгүй бол эрт босох нь дэмий мэт санагдаж, бууж өгөх болно.

7. Эрт босох гайхамшгийг өөртөө мэдрүүлэх.
Амттай өглөөний унд бэлтгэх
Талархлын үгээ бичих
Бясалгал хийх
Ганцаардал цагийг гаргах
Мандах нарыг харах
Дасгал хийх
Хүүхэдтэйгээ илүү цаг өнгөрөөх

– Өдрийнхөө төлөвлөгөөг гаргах зэрэг үйлдэл хийснээр чамд хэмжээлшгvй их хүч, энерги, баяр баясгаланг олж авах боломжийг өгдөг учир давуу талтай.

Хэрвээ энэ бүгдийг мөрдөж чадвал чи ЭРТЭЧ ХҮН болжээ!

Амжилт хүсье!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38404
0 эможи
keyboard_arrow_up