Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТАНД ЗӨВЛӨХӨД: Амжилттай илтгэхийг хүсвэл сул үг бүү хэрэглэ

2014 оны 6 сарын 05

Өсвөр насны найзууддаа хандан харилцааны тал дээр зөвлөж байгаа билээ. Харилцаа гэдэг бол амжилттай ажилж амьдрахын чухал суурь болж байдаг. Тиймээс бид ямар ч хүнтэй зөв боловсон харьцаж сурах гэдэг хамгаас чухал билээ. Бид өмнө нь “Бүх хүнтэй эвтэй бай”, “Товч ярьж сураарай” гэх мэт зөвлөгөөг хүргэсэн бол энэ удаа сул үг бага ашиглах тухай зөвлөж байна.

Найз минь ирээдүйд чи ямар нэгэн шалтгаанаар илтгэл тавих, тайлангаа илтгэх зайлшгүй шаардлага гарах болно. Харин илтгэл тавихад эмх цэгцтэй ярих их хэрэгтэй байдаг. Эмх цэгцтэй ярихын тулд сул үг хэрэглэж болохгүй юм. Заавал илтгэл ч гэлтгүй бид багшийн өмнө, бас өөр хэн нэгний өмнө ярихдаа сул үг ашиглахгүй байвал чиний ярьж байгаа зүйл маш ойлгомжтой, хялбар байх болно. Жишээ нь зарим сурагчид багшийн өмнө асуугдахдаа “нөгөө юу…” гэх мэт үгийг их хэрэглэдэг. Энэ нь тэднийг өөртөө итгэлгүй бас бэлдээгүй юм шиг харагдуулдаг юм шүү. Иймээс найз минь аль болох сул үг битгий ашиглаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4061
0 эможи
keyboard_arrow_up