Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Уруул будах УРЛАГ

2017 оны 4 сарын 14

Уруулын будагны өнгө бүсгүй хүний нүүр царайны өнгө, хувцаслалт, нас намбатай тохирч байх ёстой билээ. Бүсгүй хүнийг ямар өнгийн будгаар уруулаа будсанаар нь зан ааш, төлөв байдал, тэр ч бүү хэл ажил мэргэжлийг нь тодорхойлж болно. Улаан хүрэн өнгийг дайчин идэвхтэй, ягаан өнгийг хүлцэнгүй, мөрөөдөмтгий, бор улбар өнгийг этгээд зан ааштай бүсгүйчүүд голдуу сонгодог байна. Ажил хэрэгч бүсгүйчүүд цайвар өнгийн будгийг  ихэнхдээ хэрэглэдэг байна.

Уруул будахдаа эмэгтэйчүүд хэд хэдэн үндсэн зарчмыг баримталбал зохилтой байдаг. Тухайлбал гадаа хүйтэн бүрхэг өдөр бол хөхөмдөг цэнхэр, дулаан орчинд болон оройн цагаар бол улбар шар, хүрэндүү өнгөнөөс зайлсхийх нь зүйтэй.

Шүдний паалан шаравтар бол, хүрэндүү, шаргал өнгийн будаг зохихгүй. Учир нь уруулын завсраар шүд бүр л шар туяа татуулж эвгүй харагдуулна. Харин цайвар болон улаан, үл ялим хар туяатай уруулын будаг сонгох хэрэгтэй. Хөмсөг, сормуусаа хурц тод будах тусмаа уруулын будагны өнгө даруухан бүдэг байвал зохилтой.

Бор хүрэн царайнд дунд зэргийн бүдэг өнгө тохирох хийгээд их хурц өнгө хөгшин харагдуулна. Хэт цайвар өнгө зовиуртай төрхтэй харагдуулдаг болохыг анхаарах нь зүйтэй. Шаравтар царайтай хүнд дунд зэргийн бүүдгэр цайвар өнгө зохино. Жижиг амтай бол уруулын будгийг завьжныхаа булан хүртэл, том амтай бол дөнгөж буланд нь хүртэл будна. Нимгэн уруулын хүрээнээс илүү гаргаж будна. Бага зэрэг унжсан мэт харагддаг уруултай бол дээд уруулын өнцгийг ялимгүй дээж гаргаж будна.

Уруулаа тод өнгөөр будвал, хөмсөг сормуусны өнгийг даруухан байлгана. Шүдээ угаасны дараа сойзоор урууландаа зөөлөн иллэг хийж заншвал уруул ялдам энхрий болдог. Махлаг дугуй царайтай бол уруулаа үзүүр гаргаж хүрээлбэл, нарийн гонзгой царайтай бол уруулаа дугуй зууван хэлбэрээр хүрээлбэл аятайхан харагдуулна.

Уруулын будагны найралганд ургамлын гаралтай шингэн тос, ланилон, будагч бодис, профин ордог. Эдгээр бодисуудын хоорондын харьцаагаар уруулын будагны чанар тодорхойлогдоно. Уруулын будаг нь будагч бодисийг хамгийн ихээр буюу ойролцоогоор 10 хувь агуулсан байдаг. Уруул өнгөлөгч тос нь 45 хувь хүртэл ланолин агуулдаг өнгөтэй ба өнгөгүй байдаг. Үүнийг уруулын будаг дээр түрхэж эсвэл дангаар нь хэрэглэх ба жижиг навтгай савтайг нь хурууны өндгөөр, уруулын будаг шиг хэлбэртэйг нь хуванцар савхаар авдаг.

Уруулын энгэсэн нь тос бараг агуулдаггүй, уруулд удаан хугацаагаар тогтдог. Тэрбээр уруулыг хуурайшуулдаг тул хэрэглэхийн өмнө тэжээлийн тос түрхвэл зүгээр. Омголтсон хэт хуурайшсан уруултай бол уруулын энгэсэг хэрэглэх шаардлагагүй.

Уруулын будгийг зориулалтаар нь эрүүл ахуйн, гоёлын гэж ангилахаас гадна агуулгаар нь тослог, хуурай, хагас тослог гэж хуваадаг. Эрүүл ахуйн уруулын будгийг уруул хагарахаас урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэнэ.

Өдөрт уруулаа гурван удаа буддаг бол өдөр бүр 15 мг будаг идэж байна гэсэн үг. Гэвч судалгаагаар энэ үзүүлэлт нь эрүүл мэндэд хор хүргэхээргүй алтан дундаж ажээ.

Уруулын будагны үзүүр нь мохоогүй байвал төлөв даруу, ажил хэрэгч эмэгтэй мөн болно. Жижиг сажиг зүйл эргэлзэж тээнэгэлздэггүй, юу хийхээ сайн мэддэг бүсгүй байна. Өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг, ажилсаг цэвэрч нямбай ч хошин шиг яриа сайн ойлгодоггүй.

Тогтворгүй зантай, өөртөө итгэлгүй, санаа бодлоо бусаддаа тэр болгон хуваалцдаггүй эмэгтэйн уруулын будаг нь үзүүр ч үгүй, хэлбэр галбиргүй байдаг. Тийм бүсгүйтэй учирсан хархүү орой үдэш зугаалахдаа уянгын яруу найраг уншиж, цэцэг бэлэглэж явбал өлзийтэй болно.

Их зантай бусдын санаа бодлыг үл ойшоодог, дураараа бүсгүйн уруулын будаг нь харандааны үзүүр шиг байна. Тийм эмэгтэй хүнтэй хэл ам ололцохдоо тааруу, өөрийгөө хамгийн сайн эхнэр, нууц амраг гэж боддог.

Өөдрөг үзэл бодолтой, байнга баяр баясгалантай, шулуун шударга эмэгтэйн уруулын будагны үзүүр бага зэрэг мохоо байдаг. Тийм бүсгүй харамсалтай нь гэр ахуйн ажилд муу, залхуу байдаг.

Овсгоо самбаатай боловч тэр бүр тооцоотой байж чаддаггүй бүсгүйн уруулын будаг нь үзүүргүй, ташуу налуу хэлбэртэй байдаг. Тийм бүсгүй их мөрөөдөмтгий хийгээ дотнын найзуудынхаа алдааг уучилж чаддагаас гадна эрчүүдээр өөрийгөө хүрээлүүлж чаддаг.

Уруулын будаг нь шовх хэлбэртэй байвал тухайн бүсгүй төлөв даруу, зан ааш сайн, эрчүүдэд амьдарлын баяр баясгалан бэлэглэж чадна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42536
0 эможи
keyboard_arrow_up