Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НААД ЗАХЫН СОЁЛ: СҮРЧИГ ХЭРЭГЛЭХ СОЁЛ

2017 оны 5 сарын 09

Бидний өдөр тутмын зайлшгүй нэгэн хэрэглээ болсон үнэртэн хэрэглэх зөвлөгөөг хүргэж байна.

Ажил хэрэгч уулзалт, албан ёсны хурал зөвлөгөөн, хэлэлцээнд оролцохдоо сүрчиг хэт их цацах нь зохимжгүй, сүрчиг, үнэртэй ус, оо энгэсэгийн хурц үнэр нь таагүй нөхцөл байдал үүсгэхээс гадна харилцан яригчийн харшлыг хөдөлгөж толгойг өвтгөж болзошгүй.

Өдөр тутмын хэрэгцээнд жимс-цэцэгний үнэртэй сүрчиг, үнэртэй ус, оо энгэсэг хэрэглэх нь зүйтэй юм. Үүнд үнэртэй цацагч, нүүр гарын усыг хувцас, үс, гарынхаа бугуйнд хэдхэн удаа цацахад л хангалттай байдаг.

Үдшийн арга хэмжээ, болзоонд явахдаа зан байдал, болох арга хэмжээний ач холбогдлыг иш үндэс болгон өвөрмөц шийдлээр хэрэглэж болно. Харин үдшийн зоогонд очих гэж байгаа бол сонголтыг маш зөв хийх ёстой.

Архи, дарс, элдэв зууш, хоолны үнэрт таны “үнэр” дарагдаж болзошгүй. Иймд даруу үнэртэн сонгох нь зүйтэй, эс тэгвээс хурц үнэр нь хоол идэх дурыг бууруулж яриа хөөрөөнд саад болж магадгүй. Гадаа зугаалахад хурц үнэртэй, “дулаан” зөөлөн үнэртэй сүрчиг, оо энэгсэг тохиромжтой байдаг.

Сүрчиг, үнэртэй ус, оо энгэсэг хэрэглэх зөвлөмж

  • Нэг удаад хүн гурван үнэрийг л сайн мэдэрдэг нь туршилтаар нотлогдсон байна. Илүү үнэрийг мэдэрдэггүй тул буруу сонголт хийж болзошгүй.
  • Сүрчиг, үнэртэй ус, оо энгэсэгийг арьсандаа мэдрүүлснээс 10 минутын дараа л худалдаж авах эсэх шийдвэрээ гаргах хэрэгтэй. Дээрх хугацаанд үнэрийг будлиулдаг спирт ууршсан байдаг.
  • Тухайн сүрчиг, оо энгэсэг өөр хүнд таалагдсан, тохирсон гэдэг утгаар сонголтыг хийж болохгүй. Учир нь тухайн оо энгэсэг нь хүн бүрт өөр өөр нөлөө үзүүлдэг юм.
  • Оо энгэсэгийг сонгох олон аргаас тухайн шингэнийг арьсан дээр дусаан шалгах нь хамгийн энгийн мөртлөө найдвартай арга гэж мэргэжилтнүүд үздэг.
  • Хүний арьсны хамгийн халуун цэгүүд болох чихний ар, хүзүү, цээж, бугуй, өвдөгний нугалаас дээр сүрчиг, үнэртэй ус, оо энгэсэгийг дусаахад үнэр нь агаарт түргэн тархдаг байна.
  • Сүрчигний шилэн саван дээр голдуу “Parfum”, “Eau de Parfum”, “Eau de Parfum” “Eau de Toilettee” гэсэн бичиг байдаг. Учир нь тухайн сүрчигний агуулгад байгаа үнэртэгч тос, спиртийн агууламжийн хэмжээнээс болж тийн олон янзаар бичдэг байна. Энэ нь тухайн үнэрийн “үнэртэж” байх хугацаа, үнэрийн тархах орон зайг тодорхойлно.
  • Үнэртэгч тосны хэмжээ сүрчигийн агууламжинд 20-30 хувь, үнэртэй усанд 15-25 хувь, нүүр гарын усанд 10-20 хувь байдаг байна.
  • Үнэртэй ус шингээж болох хамгийн тааламжтай газар бол “үс” ажээ. Гэхдээ үсээ байнга угааж цэвэрхэн байлгах хэрэгтэй. Хуурай болон хугардаг үсэнд үнэртэй ус цацах хэрэггүй.
  • Сүрчиг нь хар сувд, хув зэрэг үнэт чулууны өнгө алдуулдаг тул үнэртэй ус, сүрчиг цацахдаа анхаарах нь зүйтэй.
  • Хувцсандаа цацаж шингээхдээ толбо үүсэж байгаа эсэхийг урьдчилан шалгана. Ноосон, арьсан эдлэл үнэртэй усыг сайтар шингээдэг бол синтетик эдлэл үнэрийг танихгүй болтол нь өөрчилдөг.
  • Сүрчиг хадгалах хугацаа 3 жил байдаг, гэхдээ тагийг нь задлаагүй бол илүү хугацаанд ч чанараа алддаггүй.
  • Гэрэл болон дулаан нь сүрчиг, үнэртэй усанд муу нөлөө үзүүлдэг. Тийм учраас нарны гэрэл тусахааргүй, хуурай сэрүүн газар хадгална
  • Аливаа хүн үнэрийг өглөө сайн мэдэрч үдэш болоход сонирхол нь буурдаг гэж үздэг. Гэхдээ тийм биш бид өдрийн аль ч цагт үнэрийг гоц мэдэрдэг.
  • Хүн үнэрлэх чадвараа насан өндөр болсон ч хадгалж чаддаг. Тийм учраас биеэ сайн тордож шинэ үнэрээр сэтгэлээ сэргээж байх хэрэгтэй.
  • Ханиад, салхинд цохиулсны дараа хүний үнэрлэх чадвар буурсан байдаг тул тэр даруй оо энгэсэгийн зүйл худалдаж авах гэсний хэрэггүй.
  • Халуун нөхцөл байдалд хүний үнэрлэх чадвар нэмэгдэж ямар ч үнэрийг илүү сайн мэдэрдэг.
  • Сүрчиг, үнэртэй ус нь тухайн хүний гараа сунгасан зайд л үнэртдэг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43334
1 эможи
keyboard_arrow_up