Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НААД ЗАХЫН СОЁЛ: ЗӨВ БОЛОВСОН ХООЛЛОХ ЁСОН

2017 оны 5 сарын 19

Дэлхийд байдаг бүх хоолыг хэрхэн зөв зохистой идэх тухай бичих бололцоогүй нь ойлгомжтой. Урьд нь огт идэж үзээгүй үндэсний хоолоо дайлуулах үед бусад хүмүүс хэрхэн идэхийг харж хэсэг хүлээзнэх нь зүгээр.

Ер нь хооллох үед баримталдаг нийтлэг журам бий.

  • Нэгдүгээр хоолыг голдуу шөлний тавагт хонхорхой хэсгийг нь л дүүртэл аягална. Усан шөл, төмсний нухаш бүхий шөлийг нэг юм уу, хоёр бариултай зориулалтын аяганд хийж өгнө. Халуунаар нь аягалж уур нь савсаж байгаа шөлийг хөргөх гэж үлээж хэрхэвч болохгүй. Шөлийг халбагаа р зөөлөн хутгах юм уу, эсвээс хөрөхийг нь хэсэг хүлээнэ. Шөлөнд байгаа махыг сэрээ, хутга ашиглан жижиглэн хэрчих  юм уу, эсвээс эхлээд шөлөө ууж дуусгачихаад дараа нь тавагны ёроолд үлдсэн махыг иднэ.
  • Котлет, бөөрөнхий мах, люля кебаб зэрэг махан татшаар хийсэн хоолыг сэрээгээр, хутга хэрэглэхгүй иднэ. Төрөл бүрийн махан хуургыг мөн дан сэрээгээр иднэ.
  • Шувууны махыг сэрээ, хутга хослуулан ашиглаж иднэ. Яснаас нь махыг аль болох хэмжээгээр салгаж иднэ. Гэртээ юмуу, дотно хүмүүсийнхээ хүрээнд л шувууны махыг гараараа барьж идэхийг зөвшөөрнө.
  • Загасыг хэцүү хоол гэдэг. Загасыг жирийн хутгаар биш, өргөн дугуй иртэй зориулалтын хутга ашиглан иднэ. Зарим загасан хоолонд хоёр сэрээ тавина. Ганц сэрээ байвал баруун гартаа барьж зүүн гартаа хэрчим талх барьж загасаа хавчин иднэ. Загасны ясыг сэрээгээ ашиглан тавагны захад тавина.
  • Төмс, хүнсний ногоо болон бусад зөөлөн хоолыг хутгаар зүсэхгүй, хутгаар зөвхөн хамж иднэ.
  • Нийтийн ширээн дээр тавьсан хачиртай талхыг хүн бүр тавган дээрээ тавьж сэрээ, хутга хэрэглэн иднэ.
  • Бялууг сэрээ, хутга ашиглан иднэ. Харин жижигхэн бялууг гараар авч иднэ.
  • Дөрвөлжин элсэн чихрийг хавчаараар авна, хавчаар байхгүй бол гараараа авч болно. Хувьдаа хэрэглэж байгаа халбагаараа элсэн чихрийн савнаас дөрвөлжин элсэн чихэр ав болохгүй.
  • Жимсний ундааг ширээнд шилэн аяга, урт хөлтэй өндөр хундага юм уу, тусгай аяган хийж тавина. Ястай жимсээр дайлахдаа ясыг нь тавих дийз заавал тавина.
  • Хоол идэх үед хүүхдүүдийг их яриулж болохгүй. Хацраа түнтийлгэн ам дүүрэн чихээстэй ярих их муухай төдийгүй аюултай байдаг. Иймд хүүхдүүдийг тийм таагүй зуршилтай болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
  • Зочиддоо амсар нь сэтэрхий аяга, тавганд цай, хоол аягалж өгөхгүй, өмнө нь хоосон аяга , таваг тавихгүй, заавал цай хоолоо аягалж өгнө. Өгөхдөө өрөөсөн юм уу, солгой гараар өгөх, амсардаж барьж өгөхийг цээрлэнэ. Мөн баганын хоорондууг цай хоол өгөх хориотой.
  • Хоол идэж дуусаад зэрэг босно, хэрэвзээ яарч байгаа бол уучлал хүсээд босно. Айлд зочлон дайлуулж байхдаа гэрийн эзэгтэйгийн хоол хийх ур чадвар, хоолны амтыг чин үнэнээр магтах нь их тааламжтай байдаг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43643
0 эможи
keyboard_arrow_up