Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 04, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАНЫ СОНОРТ: Хөх өнгийн шил нүдний "БОЛОР"-ыг гэмтээдэг

2017 оны 6 сарын 29

Нарны шил болгон нүдийг хамгаалж чаддаггүй байна. Тиймээс нарны шил сонгохдоо дурын газраас биш мэргэжлийн хараазүйн төвүүдэд хандах сонгох нь чухал байна. Энэ талаар “Очир” оптикал төвөөс зөвлөж байна. Нүдний шилний гол материал болох пластик нь хэт ягаан туяаг шүүж чаддаггүй. Пластик дээр тусгай бүрхүүл түрхэж, нарны хэт ягаан туяаг шүүдэг материал гаргаж авдаг байна. Тиймээс гадуур зарагдаж буй шилнүүд нүдийг хамгаална гэвэл эндүүрэл юм.

ЦЭНХЭР ӨНГИЙН ШИЛ ЗҮҮХ ХЭРЭГГҮЙ

            Тусгай бүрхүүл бүхий пластик шил гурван төрөл байдаг. Тав тухыг хангах зориулалттай, хамгаалалтын болон тусгай зориулалттай гэж ангилдаг. Тав тухыг хангах зориулалттай нүдний шил нь өдөр тутам хэрэглэгддэг шил юм. Шил нь CR-39 маркийн пластикаар хийгдсэн байвал сайн. Гэрэл бууруулах чадвар нь 50 хувиас илүү байх ёсгүй. Өнгөний хувьд уламжлалыг дагасан нь дээр. Хар, саарал, хүрэн эсвэл ногоондуу өнгө нүдэнд хамгийн тохиромжтой. Харин цэнхэр болон хөх өнгийн шилийг зүүхгүй байсан нь дээр. Учир нь энэ өнгүүд нүдний хүүхэн харааг томруулан нүдний болорыг эмзэг болгож өгдөг.

ДАВАЛГАА, НАРНЫ ЗУРАГ, UV ГЭСЭН БИЧИГ БАЙХ ЁСТОЙ

            Хамгаалалтын зориулалттай нүдний шилийг наранд биеэ шарахдаа, ууланд явахдаа, мөн цас болон усан орон зайд явахдаа хэрэглэнэ. Ийм шилэнд тавигдах шаардлага өдөр тутмынхаас хатууд байдаг бөгөөд тусгай тэмдэг тавигдсан байх ёстой Давалгаа, нарны зураг, UV 400 гэсэн бичиг байх ёстой. Мөн хажуунаас гэрэл орохгүй байх зориулалтын хаалт байх учиртай.

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ШИЛ БАЙНГА ЗҮҮХ МУУ

            Тусгай зориулалттай нүдний шилийг шөнийн цагт автомашин жолоодохдоо, компьютер дээр ажиллахдаа, спортоор хичээллэхдээ зүүх гэх мэт зүүх орчин янз бүр байдаг. Мөн өнгийн шүүлтүүртэй шилнүүд ч тусгай зориулалтынханд хамаарна. Жишээ нь шар шүүлтүүртэй шил дүрсний ялгарлыг 25 хувиар нэмэгдүүлдэг. Ийм шилийг машин жолоодохдоо болон юм уншихдаа зүүх нь сайн. Буудлагын тамирчид ийм шилийг их зүүдэг. Гэхдээ ойр ойрхон тусгай зориулалтын шил зүүх муу нь муу бөгөөд нүд ядардаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44659
0 эможи
keyboard_arrow_up