Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 04, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Халуун өдрүүдэд хэрхэн хоолох вэ?

2017 оны 7 сарын 06

Зуны халуун улиралд хүний хоолны дуршил муудаж, юу харсан ч идмээргүй санагдан, хүйтэн нойтон хүнсээр голдож, эрүүл мэндээ хохироох магадлал өндөр байдаг. Ийнхүү халуун өдрүүдийг “амттай” туулах хэдэн жорыг та бүхэндээ санал болгож байна.

1. Ус илүү уух

Ус бол хүний биеийн чухал бүрэлдүүн хэсэг. Халуу нөхцөлд хүний бие тогтвортой дулаанаа барихын тулд ердийн цагаасаа илүү их ус шаарддаг. Ийнхүү халууны улиралд хүн өдөр бүр 1.5-2 Л бүлээн ус уухыг батлах хэрэгтэй гэж эмчээс санал болгодог. Үүнээс гадна спирт нь усыг алдагдуулдаг учраас зуны улиралд дарс эдлэх нь зохисгүй юм.

2. Бага хэмжээтэй олон удаа хооллох

Хоол шингээх үйл ажиллагааны явцад хүний биеийн дулаан дээшилдэг учраас халуун цагт хүний хоолны дуршил мууддаг. Гэхдээ эрүүл мэндийн тусад гурван цагийн хоолоо баримтлах хэрэгтэй. Үүний тулд та бүхэндээ бага хэмжээгээр олон удаа хооллохыг санал болгож байна. Биеийн эрэлт хэрэгцээнээсээ шалтгаалж өлсөхгүй, мөн хэт цадахгүй байх нь зүйтэй.

3. Тос, чихэр бага хэрэглэх

Амталсан шорлог, амттай торт нь хүмүүсийн шүлсийг хуруулж, сэтгэлийг гижигддэг. Гэхдээ мах болон амттан нь уураг, чихрийг элбэг агуулдаг учраас хүний биед дарамт өгч, улмаар эдгээрийг зүйлийг шингээх явцад их хэмжээний илчлэг ялгаруулдаг. Иймээс зуны улиралд тос болон чихэр бага эдлэх нь эрүүл мэндэд ашигтай.

4. Усархаг ногоо, жимс илүү идэх

Ус уухаас гадна усархаг ногоо, жимс илүү идэх нь мөн ус нөхөх үйл хэргийг гүйцэтгэдэг. Үүнд тарвас, гүзээлзгэнэ, тоор, алим зэрэг жимс, өргөст хэмх, төвд хаш, шүлхий ногоо, бууцай, гаа зэрэг ногоог санал болгож байна. Ногоо, жимсний салат хийж идэх, эсвэл шүүсийг нь шахаж ууж болох бөгөөд махгүй шарж идсэн ч амттай байдаг.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44911
0 эможи
keyboard_arrow_up