Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 30, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Апп тойм: IFTTT - Гар утасны хэрэглээг улам хялбаршуулна

2017 оны 8 сарын 08

Өдөр бүр шахуу шинэ сонирхолтой аппууд гарч ирж байгаа өнөө үед тэдгээрийг утасны багтаамжаа дүүргэн татчихаад бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй бол харамсалтай байдаг. Бид энэ асуудлын шийдэл болгож өнөөдөр IFTTT буюу If This Then That гэсэн апп-ийг санал болгож байна. Уг апп таны утсан дээрх үйлдлүүдийг хооронд нь холбон автоматжуулдаг юм. Жишээ нь фэйсбүүк дээр таныг "tag"-ласан зургуудыг Google Drive-руу шууд хуулах гэх мэт.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Ажил юм уухичээл дээрээ очоод утасныхаа дууг хаах, мэдэхгүй газартаа очихоос өмнө байршлыг нь хайх гэх мэт жижиг сажиг зүйлсийг бид заримдаа түвэгшээдэг, бас мартдаг. Тэгвэл эдгээр үйлдлүүдийг нэг аппаар дамжуулаад бүгдийг нь автоматжуулчих юм бол цаг хэмнэхээс аваад олон зүйлийг хялбарчлах боломжтой. Ер нь таны утасны ухаалаг туслах л гэсэн үг.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Одоогоор IFTTT-тай нэгдэн ажиллах боломжтой нийт 110 гаруй апп байгаа бөгөөд апп-ийг суулгасан тохиолдолд IF THIS, THEN THAT гэсэн хэсэг гарч ирэх ба this дээр нь сэдэл болох үйлдэл, харин that хэсэгт нь эцсийн үйлдлийг нь зааж өгөх юм. Хамгийн их хүмүүсийн ашигладаг үйлдлүүдийг дурдвал, утсаа хаясан тохиолдолд мессеж бичээд утасныхаа дууг хамгийн чанга дээр нь тавих, гэртээ орж ирэнгүүт утасны Wi-Fi-ийг асаах гэх мэт. Заримдаа гадуур явж байхдаа авсан датагаа унтраахгүй явж байгаад гэртээ ороод баахан удсны дараа гэнэт санах гэх мэт хүнд явдлуудаас таныг аварч болно шүү.

Энэ мэтчилэн та хүссэн үйлдлүүдээ өөрөө тохируулахаас гадна бусдын ашигласныг дууриах бололцоотой. Discover хэсгээс та хүмүүсийн дунд од болж байгаа, эсвэл Гүүгл, Фейсбүүк хэмээх компаниудын өөрсдийн санал болгосон "жор"-уудыг харах боломжтой. Тэд нараас таалагдсанаа favorite буюу "Таалагдсан" цэс рүүгээ оруулж, мөн засах боломжтой. Түүнчлэн, таны амьдралыг хялбарчилсан шинэ жор байгаа бол түүнийгээ ч бусадтай хуваалцаад яваарай.

IFTTT нь комьютер болон утасны аль алинаас ажиллаж, давхар sync хийгээд явдаг нь таалагдсан шүү.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ? 

Хэдийгээр хамт ашиглаж болох аппууд нь нэмэгдэж буй ч гэсэн олон хүний ашигладаг зарим апп одоо хүртэл байхгүй нь харагдсан. Түүнээс гадна үйлдлүүд нь бүгд цаанаасаа програмчилсан байдаг тул үйлдлийн сонголт цөөн. Гэхдээ makers channel гээд хүссэн үйлдлээ нэмэх боломжийг олгосон шинэ платформыг 2015 онд үүсгэсэн юм байна лээ. Даанч технологийн мэдлэг хомс хүмүүст ашиглахад хэцүү учир цаанаас өгөгдсөн хэдэн үйлдэл дотор эргэлдэж мэднэ.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Энэ апп-ийг ашиглаад эхэлбэл өөр зарим апп-ийг ч утсан дээрээ хадгалах хэрэггүй юм билээ. Хаягаа холбонгуут имэйл ирсэн тохиолдолд шууд вэб хөтөч дээр тань нээгээд харуулах жишээтэй. Энэ мэтээр олон апп-ийг "ажилгүй" болгож байгаа, хэрэглээд сурчихвал донтож мэдэх энэ апп-д бид 8 оноо өглөө.

Түүнчлэн нэмж хэлэхэд тэд мөн DoButton гэсэн апп-ийг гаргасан бөгөөд энэ нь ямар нэг үйлдлийг ганц товчны тусламжтайгаар гүйцэтгэдэг юм байна. Нэг ёсны IFTTT дээр хийж болох үйлдлүүдийн shortcut нь гэсэн үг. Үүнийгээ дэлгэцэн дээрээ байрлуулаад нэг дараад л ашиглах нь байна.


Нийтлэлийг О.Бүтэд

Та энэхүү апп-ийг хэрэглэж байсан бол, одоо хэрэглэх гэж байгаа бол санал сэтгэгдлээ үлдээгээрэй. Контент, линк хадгалах өөр апп ашигладаг бол яагаад ашигладгаа мөн бичээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45755
0 эможи
keyboard_arrow_up