Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 30, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй 10 зүйлс

2017 оны 8 сарын 10

Энэ удаагийнхаа нийтлэлээр хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй 10 зүйлсийг бичихээр шийдлээ. Хичээл удахгүй орж, богинохон амралт маань тун удахгүй дуусах нь гэдгийг санахаараа сурагчид зарим нь айж сандарч, зарим нь баярлаж догдолж, эсвэл тэсэн ядан хүлээдэг. Ямар ч мэдрэмж чамд төрж байсан хамгийн чухал нь бэлтгэлгүй л очиж болохгүй. Тэгэхээр доорхи 10 зүйлсийн заримийг нь чи мэдэх, зарим нь чиний төсөөлөө ч гүй зүйлс ч байж болох учраас сонирхон уншаад хичээлийн жилээ “хөгжилтэйгээр”  “хүчтэйгээр” эхлүүлэхдээ бэлдээрэй.

#1 Хичээлийн хэрэглэлээ бэлдэх

5 Reasons Why You Should Consider A Double Degree

source: lily like

Жаахан байхад хичээл орохоос айж, явмааргүй санагдах үед цоо шинэ ягаан барбитай үзэг балны саваа хараад тайвширч инээмсэглэлээр ангидаа ордог байж билээ. Хичээлийн хэрэглэлээ авахдаа гол нь өөрийн дуртай, их биш ч тухайн жилд чинь таарах хэмжээний чанартай хэрэглэлүүдийг сонгох хэрэгтэй. Мөн дунд, ахлах ангид сурдаг бол өнгөрсөн жил дуусгаагүй дэвтрүүд дээрээ дахин бичих талаар бодож үзээрэй. Ингэснээр эх дэлхийд ч, чамд ч маш том хэмнэлт болох болно.

#2 Зорилгоо тодорхойлох

book and coffee image

Зорилго чамайг урагш түлхэж, сайн суралцахад тусладаг учраас шинэ хичээлийн жил эхлэх бүрт зорилгууд тавьж хэвшээрэй. Би математик дээрээ 100 авна гэж заавал өөрийгөө хүчилсэн зүйл бичих хэрэггүй, математикийн хичээл бүрээ найзтайгаа хамтарч давтаж ойлгож байх гэх мэт хүрэхэд хялбар боловч бодит үр дүнтэй зорилго тодорхойлох хэрэгтэй. Заавал хичээлтэй холбоотой биш, шинэ найзуудтай болох, үдэшлэгэнд хамрагдах гээд “fun” зүйлсийг нэмэхээ мартуузай.

#3 Стресс-ээсээ салах

Амралт чинь дуусаагүй байгаа дээр стрессээсээ салж, хичээл ороход өөрийн сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй. Сөрөг, муу бодлууд, дэмий санаа зоволтоосоо юун түрүүнд салж толгойгоо амраагаарай.

#4 Эрч хүч бэлэглэх плэйлист гаргах

Хичээл ороход мэдээж сэтгэлээр унаж, алдаж,залхах үеүд байдаг.  Ийм үеүдээс зайлсхийж үргэлж эрч хүчтэй, зорилготойгоор хичээлийн өдрүүдийг өнгөрүүлмээр байвал эрч хүчтэй дуунуудын плэйлистийг гаргаад автобусанд явахдаа, хичээлдээ очихдоо, завсарлагаанаар гээд дуртай үедээ сонсож байгаарай. 

Холбоотой: Чамд эрч хүч бэлэглэх плэйлист

#5 Зуны даалгавраа хийх + зохион байгуулах

Зуны даалгавраа хийсэн үү? Үгүй бол хийж дуусгаарай. Даалгавар өгөөгүй бол ядаж өнгөрсөн жил үзэж судалсан зүйлсээ гүйлгэж хараад, нэмэлт дасгал, даалгавруудыг бие даан хийгээрэй. Мөн хичээлүүдийн дэвтэр, хавтас, ширээ шүүгээгээ цэгцэлж бэлтгээрэй.

#6 Киноны марафон хийх

Киноны марафон гэж юу вэ? Мэдэхгүй, би ч гэсэн анх удаа л сонсож байна. Гэхдээ ингээд л нэрлэчихье. Энэ нь дуртай кинонуудаа дараалуулан үзэж өдрийг өнгөрүүлэхийг хэлж байгаа юм. Одоо л үзэж амжихгүй бол хичээл орчихоор зав гарахгүй шүү дээ. Тиймээс дуртай амттанаа бэлдээд, тухтай хувцсаа өмсөөд, хайртай хүнтэйгээ эсвэл ганцаараа нэг өдрийг киноны марафон хийж өнгөрүүлж үзээрэй. 

Холбоотой: Зуны амралтаараа үзэж болох сонирхолтой кинонууд

#7 Урам зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байх

wallpaper, aesthetic, and quote image

Хичээл ороход амралтын мэдрэмжээсээ гараагүй, ямар ч урам зориг мэдрэхгүй байна гэдэг буруу. Тэгэхээр урам зориг өгөх подкастууд сонсож, гоё зурагнууд харж, ширээгээ цэгцэлж, дуртай юмаа худалдаж авч, бичлэгүүд үзэж, эсвэл JOY.mn -ээ уншиж болно.

#8 Өөрийгөө бэлдэх

Нүүр чинь асуудалтай бол тохирох бүтээгдэхүүнээр эмчилж, дасгал хийж, дуртай спортоороо хичээллэж биеэ бэлдэх хэрэгтэй. Бас над шиг “аймар” борлосон бол цагаарах үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Эерэг талаас нь харвал хэдүүлээ бусдаас илүү D витамин авсан байх нь. Наранд баярлалаа. 

#9 Хичээлдээ авч явах өдрийн цайнуудаа төлөвлөх

Эрүүл хооллож эрүүл баймаар байвал өдөр бүр өөрт тохирох эрүүл өдрийн цайг авч явч хэрэглэх шаардлагатай. Одоо мэдэгдэхгүй байгаа ч сургууль дээрээ шарсан хуурсан зүйлс авч хэрэглэдэг бол эрүүл мэнд чинь чимээгүйхэн хохирсоор байдаг.

#10 Зуныг дуусахаас өмнө нэг тэврээд явуулаарай

Image by Άρτεμις

Зун дууслаа. Өвөл болонгуут зун л ёстой гоё, зун хурдан болоосой гэж үглэхийг чинь би мэдэж байгаа. Тиймээс зуныг дуусахаас өмнө зүлгэн дээгүүр тоглож, усаар байлдаж, өглөөний наранд алхаж, жижигхэн зугаалганд явж, хүссэн болгоноо хийж амжаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45847
0 эможи
keyboard_arrow_up