Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 30, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МЭДҮҮШТЭЙ: Хэрхэн устсан файл сэргээх вэ?

2017 оны 8 сарын 11
Хэрэв та санамсаргүй болон санаатайгаар хэрэгтэй файлаа устгачихвал яах вэ?
Хамгийн түрүүнд хогийн савандаа шалгаж тэндээс Restore хийж сэргээж болно. Хэрэв хогийн саванд таны хайж байгаа файл байхгүй бол дараах аргуудыг хэрэглээрэй.

1. Windows backup хийх

Зарим үед Windows үйлдлийн систем автоматаар backup буюу тухайн өдрийн файлуудыг хадгалсан байдаг. Таны хайж байгаа файлаа backup хийгээд олох боломтой.

  1. Start дээр дарж -> Control Panel ->  System and Maintenance -> Backup and Restore дарж орно. Эсвэл зүгээр хайлт дээр нь Backup and Restore гэж бичиж хайна.
  2. Restore my files дээр дарж эхлүүлээд одроо сонгоод үргэлжлүүлээрэй.

2. Устсан файл болон фолдер сэргээхfolder

  1. Start дарж Computer руу орно.
  2. Хайж байгаа файл байсан фолдер дээр хулганы баруун товчийг дарж Restore previous versions гэдгийг сонгоно. Файл байсан өмнөх өдрөө сонгоод Restore дарж сэргээгээрэй.
Picture of the Previous Versions tab

 3. Нэмэлт програм ашиглах

Дээрх хоёр аргыг ашиглаад амжилт олоогүй бол яах вэ?

Файл сэргээдэг програм ашиглана.

Санамж: Хэрэв та хард дискээ форматалсан эсвэл дотроос нь файл устгасаны дараа компьютер, хард диск сэргээх хүртэл нэмж файл хуулалгүй, ашиглахгүй байвал устсан файлууд бүрэн сэргээгдэнэ. Хэрэв устгасаны дараа шинээр файл хуулсан бол зарим файлууд сэргээгдэхгүй болохыг анхаарна уу!

Recuva

Recuva

Бидний танд санал болгох файл сэргээдэг програм Recuva татаж аваарай.

Анхаар: Нэмэлт програм суулгахад нэг асуудал бий. Хэрэв та файл сэргээх гэж байгаа компьютер дээрээ програм татаад суулгачихвал сэргээгдсэн файл гэмтэлтэй юм уу огт сэргээгдэхгүй болох магадлалтай. Тиймээс өөр компьютер дээр програмын портабле /зөөврийн/ хувилбарыг татаж USB флаш дискэн дээр хуулаад түүн дээрээсээ ажлуулах хэрэгтэй.

Recuva зөөврийн хувилбар энд дарж татах

Програмыг ашиглах зааврыг энд дарж үзнэ үү.

4. Бусад файл сэргээдэг үйлчилгээний газруудад хандах

Дээрх аргуудыг хэрэглээд амжилт олоогүй бол файл сэргээдэг мэргэжлийн газруудад хандах хэрэгтэй. Монголд Компьютер Ландад файл сэргээх үйлчилгээ үзүүлдэг газрууд бий.

Бусад файл сэргээдэг програмууд:

PhotoRec

 Видео:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45855
0 эможи
keyboard_arrow_up