Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 30, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МЭДҮҮШТЭЙ: Компьютерээс утсаа хэрхэн удирдах вэ?

2017 оны 8 сарын 11

Энэ долоо хоногийн онцлох апп-аар компьютерээс утсаа удирдах буюу Airdroid-ийг санал болгож байна.

Airdroid

AIRDROID ГЭЖ ЮУ ВЭ?

Та компьютер дээрээ суугаад:

  • Мессеж бичих, хүлээн авах
  • Утсан дахь зураг, дуу гэх мэт бүх файлуудаа удирдах
  • Утсан дахь зураг, дуу гэх мэт бүх файлуудаа үзэх, нэмэх устгах
  • Ringtone, notification дуунуудаа удирдах
  • Contact, залгасан дугаар, хүлээн авсан дугаар гэх мэтээ хянах
  • APK /андройд апп/ файл татах, суулгах
  • Утасныхаа түр санах ойг удирдах /copy, paste/
  • Алга болсон утсаа олох, цоожлох, форматлах.
  • Нэг дор 6 хүртэлх төхөөрөмжтэй холбогдох
  • Дэлгэцийн агшинг авах /screenshot/

гэх мэт маш олон үйлдлийг хийж болно.

Товчхондоо: Компьютер дээрээсээ утсаа удирдана

android-tatah

Хэрэглээний зөвлөмж

  • Утсаа гэртээ юм уу ажил дээрээ, хаа нэгтээ мартсан бол утсан дээрээсээ яаралтай утасны дугаар, зураг, мессеж харах бол ашиглаж болно /утас интернетед холбогдсон байх ёстой/
  • Компьютер дээр завгүй юм хийж байгаа үед утас руугаа байн байн шагайлгүйгээр ашиглах
  • Утасны USB ашиглалгүй утас компьютер хооронд файл дамжуулах

ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Гар утсан дээрээ татаж авах /дээр Google play ТАТАХ гэдэг дээр дарж татна уу/

Одоо компьютер утас хоёроо холбох 3 арга бий.

Арга 1 – WiFi ашиглах буюу нэг төхөөрөмжнөөс интернет авдаг бол

Таны утас компьютер хоёр нэг төхөөрөмж буюу нэг Wifi router-т холбогдсон байдаг бол ашиглахад маш амархан. Жишээ нь: Univision, Skymedia – тай айлууд болно.

а. Утас дээрээ суулгасан Airdroid оо ажиллуулна.

б. Airdroid дээр http://192.168.0.?:8888 гэх мэт (асуултын тэмдэгийн оронд ямар нэгэн тоо байна) хаягийг вэб броузер (chrome, mozilla, safari г.м) дээрээ бичнэ.

в. Гар утсан дээрээ AirDroid апп accept дарна

Image result for AirDroid accept

Ингээд та утсаа удирдах боломжтой боллоо.

Арга 2 – Интернет ашиглах

а. AirDroid оо ажиллуулж зурагт үзүүлсэн хүний дүрсэн дээр дарж бүртгүүлнэ.

б. Интернет броузер дээр нээж web.airdroid.com хаяг руу орно.

в. Бүртгүүлсэн хаягаараа нэвтэрч орно.

Ингээд таны утас интернеттэй холбогдсон бол та хаанаас ашиглах боломжтой боллоо. Жишээ нь: Утсаа гэртээ мартсан бол ажил дээрээсээ г.м

Арга 3 – QR code

а. Интернет броузер дээр нээж web.airdroid.com хаяг руу орно.

б. AirDroid оо ажиллуулж зурагт үзүүлсэн QR code дээр дарж дээрх зурган дээрх QR code-ийг уншуулна.

Ингээд та утсаа удирдах боломжтой боллоо.

НЭМЭЛТ

Мөн та компьютерт зориулсан AirDroid програмыг татаж аван ашиглах боломжтой.

САНАМЖ

web.airdroid.com буюу интернетээр ашиглах үед дата 200mb хязгаартай байдаг. Хэрэв хязгааргүй ашиглах бол сарын 1.99$ эсвэл жилийн 19.99$ төлөх ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45896
0 эможи
keyboard_arrow_up