Төгс хэвлийн булчинтай болгох 5 дасгал
Удахгүй урин дулаан цаг ирлээ. Үнэтэй фитнесс, тусгай хоол, турах дэглэмд мөнгө, цаг хугацаа үрэх хэрэггүй. Өдөрт 10 минут өөртөө зарцуулахад л үнэгүй сайхан биеийн олж авч болно.
Биеэ эргүүлэх
- Сандлаа буруу харуулаад түшлэгийг нь хоёр гараараа тулна
-Толгойн байрлал буюу чих гаранд хүрэлцэж байгааг зурагнаас сайн ажиглаарай
- Хоёр тийш биеэ эргүүлэхийг эрмэлзэх, гэдсэнд ачаалал очиж байх
- Нэг талдаа 20 удаа давтан хийнэ.
Хэвтээ байрлалаар
- Хөлөө сандал дээр тавина.
- Гараа толгойныхоо ард авч болно
- Баруун тохойгоо зүүн өвдгөндөө хүргэхийг эрмэлзэнэ
- Нөгөө талдаа адил хийнэ. 20 удаа давтана.
Хөлөө өргөх
- Зурган дээр үзүүлсэнчлэн байрлалаа авна
- Өгзөгөө сандалд хүргэж болохгүйг анхаараарай
- Хөлөө ээлжлэн дээш өргөнө
- Нэг хөлөндөө 20 удаагийн давталттай хийгээрэй
Планк
- Хоёр гараараа сандлаа түшин планк хийнэ
- Хөл өлмий дээрээ гишгэнэ, бие шулуун байхыг анхаарна уу
-Энэ байрлалаа 30 секунд барина
- Өдөрт 10 секундээр нэмэгдүүлж хийгээрэй
Суулт
- Гараараа сандлаа түшин хагас сууна
- Доошлохдоо гараа тохойгоор нь нугалж өгнө, босохдоо тэгшлэнэ
- Хөл улаараа бүтэн гишгэнэ
- Дасгалыг 20 удаа давтан хийгээрэй