Сургуулийн ДҮРЭМТ ХУВЦСЫГ цэгцтэй харагдуулах 7 ДҮРЭМ
Өсвөр насны сурагч бидний өдөр тутамын гоёл бол мэдээж ДҮРЭМТ ХУВЦАС байдаг. Гэхдээ өнөө үед хүүхдүүд бид ДҮРЭМТ ХУВЦАС гэдэг зүйлийг моодтой хослуулах болжээ. Хотын гудамжаар алхахад загварлаг дүрэмт хувцсаар гангарсан хүүхдүүд ч элбэр харагдах болж. Иймээс сургуулийн ДҮРЭМТ ХУВЦАС хэрхэн цэгцтэй цэмбэгэр загварлаг харагдах талаар зөвлөгөөг хүргэж байна.
1. Брюкэн өмдөн дээр пүүз өмсөхгүй байх
Мэдээж сургуулийн дүрэмт хувцас гэдэг классик хэв маягтай байдаг тул пүүз өмсөх нь хамгийн зохимжгүй юм. Харин үнэхээр пүүз өмсмөөр байгаа бол хоёроос дээш өнгө ороогүй, хэт өндөр түрүүгүй пүүз өмсөх нь чамайг илүү цэгцтэй, цэвэрхэн харагдуулна.
2. Чокер зүүлт гэх мэт нэмэлт гоё чимэглэлүүдийг хэтрүүлж болохгүй.
Охид ихэнхдээ сургуулийн срочкин цамцныхаа дээгүүр чокэр зүүлт зүүх нь элбэг харагддаг ч энэ нь нэг талаараа авцалдаагүй харагддаг. Мөн чамайг намхан бөгөөд бүдүүн харагдуулдаг. Мөн өөр элдэв эрээн мяраан аксессуар болон алчуур зүүх нь чамайг загварын тал дээр дутмаг, болхи харагдуулна.
3.Срочикний сонголт хамгийн чухал
Дүрэмт хувцасан дээр цэгцтэй харагдах хамгийн чухал сонголт бол срочикний сонголт юм. Биед таарсан, өнгө сайтай, элдэв нэмэлт товчгүй срочик чамайг цэвэрхэн харагдуулна. Хэрвээ стандарт бус срочик сонговол жакэт зангиатай хослуулаарай.
4. Биеийн тамирийн өмдийг бодоод ч хэрэггүй
Хөвгүүд, охидын хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол дүрэмт хувцасны доогуур тамирийн өмд өмсөх юм. Ингэх нь хамгийн мэдрэмжгүй, болхи харагдуулдаг. Иймээс болж л өгвөл брюкэн өмд, юбкаа өмсөж байгаарай.
5. Хэт олон өнгийг холих шаардлагагүй
Срочик, цүнх, тэлээ, гутал, зангиа гээд бүгдийг л бодолцож хувцаслах хэрэгтэй. Олон өнгө хольж хувцаслах нь тийм ч таатай харагдахгүй л бодов уу. Дүрэмт хувцас бараан өнгөтэй байдаг учир цүнх, тэлээ, гутал зэргээ бараан өнгөөр сонгоорой харин зангиа өнгөлөг байхад гэмгүй.
6. Срочикний гадуур өмсөх цамцны сонголт
Өвлийн улиралд ч юмуу сэрүүхэн өдөр срочныхоо гадуур цамц өмсөх нь элбэг байдаг. Ямар цамц сонгох вэ гэж бодож байна уу??? Тэгвэл бараан өнгийн, тийм ч зузаан биш, хэт бариун биш, тэлээний доогуур урттай цамцыг сонгоорой.
7. Юбканы урт
Мэдээж охидын дүрэмт хувцасны хувьд юбка зайлшгүй холбоотой зүйл. Хэт богино эсвэл хэт урт юбка гангараа биш юм. Ингэх нь бүдүүлэг, соёлгүй харагдахаас гадна нэр хүндийн хувьд сөрөг нөлөөтэй. Иймд хөлийн уртдаа тохирсон юбка сонгоорой, охид оо!!
Эх сурвалж: Yolo.mn