Шинэ хэл сурах СОНИРХОЛТОЙ 5 арга
1. Зорилго тавьж мотивацитай болох
Нэг зүйлээ даган, түүнийхээ тухай бүх зүйлийг судлана. /Дуу, кино, спорт/
2. Дуу сонсоод дагаж дуулах
Энэ нь тухайн хэлний сонсголыг сайжруулдаг бөгөөд чихэнд наалдуулж өгдөг давуу талтай. Мөн тухайн орны хүмүүс ямар үгийг их хэрэглэдэг үгсийг танин мэдэх боломжтой.
3. Хүүхдийн ном унших
Амархан үгтэй учир илүү сонирхолтой байх болно. Өөрийгөө хүчлэхээс зайлсхийгээрэй.
4. Хадмал орчуулгатай кино үзэх
Тухайн орны хүмүүсийн амьдрал, биеийн хэл, зан араншинг таних боломжтой болно.
5. Яриагаа бичээд сонсох
Нэг сэдэв сонгоод, яриад үзээрэй. Түүнийгээ дуу хураагуур дээрээ буулгаж аваад өөрийнхөө яриаг сонсож үзээд, алдаа гаргасан бол засах байдлаар явбал ярианы ур чадварт илүү үр дүнтэй.