Айл гэрт заавал байх ёстой эд зүйлс гэж байдаг. Тэдгээр эд нь айл гэрийн буян хишиг даллаж, ноён нурааг бэхжүүлж, цог хийморь бадраадаг.
- Монголын нууц товчоо, Төрийн сүлд, соёмбо, Морин хуурь, Төрсөн уул усных нь зураг, шороо, чулуу.
- Улаан давс- энэ нь гадны хар, цагаан хэл ам, хэрүүл тэмцэл гэрт халдахаас сэргийлдэг.
- Улаан харгана- энэ нь гэрийн үүдэнд тавибал гэнэтийн гай барцадаас хамгаална.
- Тулга- энэ нь айл гэрийн гал голомт ариун байхын билэгдэл
- Хурганы арьс-энэ нь айл гэрийн буян заяаг дууддаг.
- Дээлийн торго-энэ нь гэрийн эзэн, эзэгтэйд зориулагдсан нэг нэг байх ёстой.
- Эмээл, хазаар, ногт энэ нь нүдэнд харагдахаар хүндтэй газар байрлуулах ёстой.
- Уран шувууны үүр- Ялангуяа нялх хүүхэдтэй айлд байвал маш сайн.
- Дээжний цөгц-энэ нь байнга дүүрэн байх ёстой. Тухайн айлын ажил үйлс буян заяаг тэгшигтгэдэг.
- Даллаганы уут-энэ нь тухайн айлын орлогын үүдийг нээж идэх, өмсөх эд баялагаар элбэг байна.
- Намсрайн бумба, Гонгорын бумбаны аль нэг бумба бол монгол айлын ноён нурууг тэгшилж, эд баялаг, эрүүл мэнд, нэр төр, ажил үйлс дэлгэрэн дэвжиж байхыг бэлэгддэг.
- Шагай-энэ нь гэрийн эв нэгдэл наадам наргиан цалгин байхын бэлэгдэл. Мөн оршуулга, хурим найранд очихдоо гэрээсээ гурван шагай өвөртөлж явах нь сайн. Гэр рүүгээ буцах замдаа түүнийгээ бусдад мэдэгдэхгүй хаях нь мууг шингээж хаяж байгаа хэрэг юм.
- Ямааны махны цус. Айл бүр үүдний хаалганыхаа нугасанд түрхэх юм уу, дусаавал гаднаас хар хэл ам, муу муухай юм орж ирдэггүй гэж үздэг.
- Үүнээс гадна айл бүр буян хишгийн авдартай байх ёстой. Уг авдарт элдсэн хурганы арьс, алд сур, таван өнгийн хадаг. Шимийн архи, дөрвөн бэрхийн шагай, зоос, арц, ганга, арвайн будааг хадгалвал тухайн айлын буян заяа тэгширч, эд баялаг хуран байхын бэлэгдэлтэй.