Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Өглөөний 15-хан минутыг ГЭР БҮЛДЭЭ зарцуулаарай

2019 оны 5 сарын 01

Өглөөний цайг өөртөө, өдрийн ундаа найздаа, оройн хоолоо дайсандаа гэдэг үг байдаг даа. Тиймээс өглөө хичээлдээ явахдаа, ажилдаа гарахдаа цайгаа заавал уух хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ. Энэ зөвөлгөөг бид мэддэг хэдий ч цайгаа уулгүй гарах үе зөндөө байдаг нь харамсалтай.

breakfast animation gif зурган илэрцүүд

Ер нь бид өглөөний цайгаа уулгүй гарснаар гэр бүлээрээ хамт байх хугацаанаасаа хасаж байгаа хэрэг. Хичнээн гэр бүлээрээ сайхан амьдарч байгаа ч өглөө гараад оройдоо бие биенийгээ олж харах тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл эзэгтэй та өглөөний хэдхэн хормыг л гэр бүлдээ зарцуулах нь оройн хоол бэлтгэж өгөхөөс ч илүү үр дүнтэй шүү. 

Яагаад өглөө цайгаа алгасалгүй ууж байх  хэрэгтэй вэ?

1.Шөнө 8-9 цагийн турш бидний ходоод өлссөн байдаг болохоор өглөө нэг ёсны шим тэжээлээр "сэрээх” хэрэгтэй. Бид унтаж байсан ч бидний ходоод шөнөжин ажиллаад өглөө хоол нэхэх болно
2.Өглөөний цайгаа ууснаар өдрийн хоол болох үеэр өлссөн чоно шиг нэгэн зэрэг их хоол идэхгүй байх.
3.Үүнээс гадна өглөөний цайгаа алгассан хүн анхааралгүй байж ажлын үр дүн нь буурна. Энэ шинжлэх ухаанаар батлагдсан баримт шүү.
4.Өглөөний цайгаа ууж сурсан хүмүүс илүүдэл жин болон зүрх судасны өвчнөөр өвчлөх нь харьцангүй бага байдаг.
5.Мэдээж хэрэг ажил, сургууль дээр өдрийн цагаар сүү уух нь ховор л байх. Сүү өөрөө кальциар баялаг болохоор ясны сийрэгжилтээс хамгаалдаг.
6.Хэрвээ өдөр нь ажил, сургуулийн цайны газрын хоолоор хооллодог бол орой нь хэдээс хаана юу идэх нь тодорхой биш байдаг. Харин өглөө бид өөрсдийн амьдралын хэв маяг болон хэр эрт сэрснээсээ шалтгаалан дуртай хүнсээ хэрэглэж болно.
7.Яагаад гэвэл жимс бидний бие организмыг глюкозын доозоор хангаж оюун ухаан сэргэлэн цовоо байна. Бас л шинжлэх ухааны баримт болохоор маргах аргагүй.
8.Өдөр их иддэг бол өглөөний цай ууснаар өдөр идэх хоолны хэмжээгээ багасгаж хажуугаар нь жимс, сүү, тараг хэрэглэж өдрийн турш сэргэлэн, эрч хүчээр дүүрэн байгаарай.
9.    Тухайн өдрийн сэтгэл санааны байдал, цаг хугацаанаас хамаараад та өөрөө ямар хүнс хэрэглэхээ шийдсэнээр өдрийг хүссэнээрээ эхлүүлж болно.

breakfast animation gif зурган илэрцүүд

Түүнчлэн өглөө 10-15 минутаар эрт сэрээд цай бэлдээд уух хэцүү биш шүү дээ бүсгүйчүүдээ. Тиймээс маргаашнаас эхлээд ядаж хэдэн зүсэм талх, аяга цай уугаад гэрээсээ гарахыг хичээгээрэй. Мөн өглөөний цайгаа ууснаар өдрийг сайхан эхлүүлэх болно гэдгийг битгий мартаарай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594278
1 эможи

keyboard_arrow_up