Индүүдсэн хувцас хиртэх нь бага байдаг
Зарим хүмүүс хувцасаа индүүдэх дургүй байдаг. Гэхдээ индүүдэх дургүй гээд үрчийсэн хувцас өмсөөд явдаггүй. Уурын индүү, зориулалтын тавиур гээд хөдөлмөрийн багаж зэвсэг бүрэн байхад залхуураад байвал гэр бүлээрээ үрчийсэн хувцастай явцгааж таарна. Гэхдээ анхнаасаа угаалгаа зөв хийчихвэл юм индүүдэх тийм ч хэцүү биш ажээ. Угаасан хувцасаа хатаагч дээр тохохдоо нугалаас, хуниасыг нь сайтар тэнийлгэж хатаавал дараа нь индүүдэхэд зовох юмгүй. Хамгийн гол нь хувцсаа чийгтэй үед нь индүүдвэл индүүдлэг амархан авна. Угаагаад шууд өмссөн хувцас угаагаад, индүүдээд өмссөн хувцсыг бодвол амархан хиртдэг гэдэг. Хэтэрхий хатаасан хувцсыг уургүй халуун индүүгээр индүүдэх нь материалын чанарт муугаар нөлөөлнө. Түүнээс гадна индүүний улыг халтартуулдаг. Тэгвэл индүүний улыг хэрхэн цэвэрлэх вэ?
• Цэвэрхэн цаасан дээр давс асгана. Индүүгээ залгаж байгаад халсан үед нь улаар нь давстай цаасаа индүүднэ. Энэ маягаар хэд хэд индүүдэхэд халтар ул цэвэрхэн болж, наалдсан зүйл унадаг.
• Хэрэв индүүний ул шарласан бол орос цууг даавуунд шингээгээд арчихад арилдаг. Харин энэ үед индүүгээ залгах хэрэггүй шүү.