Солонгос хачируудыг гэртээ бэлтгэх хялбар аргууд
Солонгос хоолны бүхий л төрлийн амтат хачируудыг гэртээ өөрийн гараар хийж сурмаар байна уу. Хачир бүрийн нарийн орц, жорыг зураг тайлбартай нь нэг дор цогцлоон эзэгтэй танд хүргэж байна.
1. Цагаан манжингийн кимчи
-Цагаан манжин 2 ширхэг. Хальсалж бэлдээд дөрвөлжин хэрчээд давс 2 халбага хийгээд 20 минут байлгана.
-20 минутын дараа ус хийж зайлаад усаа асгана.
-Гучугару 5 халбага, 액젓멸치 ( мёлчи эгчод) 2 халбага, нухсан сармис 1 халбага хийгээд хутгана.
-Бэлэн болсон амтлагчаа манжин дээрээ хийгээд сайтар хутгана. Болсон манжин дээрээ ногоон сонгино нэмж болно.
2. Огурцины хачир
-Огурцы 2 ширхэг, сонгино 1 ширхэг, луувал тал, ногоон сонгино жууцай бага зэрэг хийнэ.
-Өргөст хэмхээ нарийхан хэрчээд давс цацаад 5-10 минут байлгана.
-Канжан 2 халбага, кучугару 1 халбага, нухсан сармис 1 халбага, чамкрим 1 халбага, элсэн чихэр 1 халбага, гүнжидийн үр 1 халбага хийнэ.
-Ингээд бэлдсэн амтлагч дээрээ сонгино өргөст хэмх луувангаа хийгээд сайн хутгаарай. бэлэн болсон хачираа хөргөгчинд тагтай саванд хийж 3-7 хоног хадгалах боломжтой.
3. Өндөгний хачир
-3-4 ширхэг өндөг, хиам ногоон сонгино жоохон давс орно.
-Савандаа сайтар хутгасаны дараа хайруулийн тавгаа халаагаад хайрна.
-Жоохон болоод ирэхээр нь 1 захаас нь хөөгөөд жоохон жоохноор хуйлж өгнө.
-Хуйлсааар иймэрхүү болгоод гаргаад нарийхан хэрчинэ.
4. 잡채 Пүнтүүзний хачир
-Бага зэргийн гал дээр тавганд тос хийж нарийн хэрчсэн сонгиноо шараад нэмж луувангаа хийнэ. Дахин бага зэрэг шараад улаан чинжүү болон мөөг хийнэ.
-Пүнтүүзээ буцалгаад усийг нь шүүж 7-10 минут байлгаарай.
-시금치-(шигимчи) монголоор бууцай шүү салгаад чанана усийг шүүж авсны дараа ийм болно. Ингэж болгоод давс болон чамкрим жоохон хийгэд хутгаж өгнө. Усаа түрүүлж буцалгаад бууцайгаа хийгээд 1 буцалгаад гаргана шүү. Удаан буцалгавал пүнтүүз рүүгээ ногоон өнгөө оруулдаг юм.
-Канжан (солонгос цуу) 7 халбага элсэн чихэр, 3 халбага нухсан сармис, 1 халбага хийгэд хайруулын тавгаа залгаад жоохон буцалгана.
-Амтлагч жоохон халаад ирэхээр бүх юмаа хийгээд сайтар хутгаад хамгийн сүүлд таваглахынхаа өмнө жоохон чанкрим хийж өгөөрэй. ( энэ хачир дээр нэмээд мах нарийхан хэрчээд хийж болно. Махаа сайн хуураад эд нар дээрээ нэмээд хутгачих) 300 гр пүнтүүзээр хийлээ.
Сайхан хооллоорой.