Хувцас арчилгааны тайлбарууд
Хувцасаа угааж, индүүдэж, хатаахдаа зааварчилгааных нь дагуу угааж арчилж цэвэрлэснээр хувцасныхаа өнгийг удаан хадгалж, эдэлгээг уртасгах боломжтой юм. Хувцас цэвэрлэх зааварчилгаа нь зөвхөн гараар угаах, хуурай цэвэрлэгээгээр цэвэрлэх, угаалгын машинаар угаах гэх мэтчилэн янз бүрийн тэмдэглэгэээтэй байдаг ба тэдгээрийг дараах байдлаар уншина.
Энэхүү тэмдэглэгээ нь угааж цэвэрлэж болно гэсэн тэмдэглэгээ юм. Энэхүү тэмдэглэгээтэй хамт ямар нэгэн тоо байвал энэ нь тухайн хувцасыг угааж болох усны температурын хэмжээг заана.
Энэхүү тэмдэглэгээ нь зөвхөн гараар угааж болно гэсэн тэмдэглэгээ бөгөөд усны температур 40 хэмээс дээшгүй байна.
Энэхүү тэмдэглэгээ нь угааж цэвэрлэж болохгүй буюу гараар эсвэл угаалгын машинаар, гэрийн нөхцөлд цэвэрлэж болохгүй гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь хувцасыг цайруулж болох үгүйг тэмдэглэсэн тэмдэглэгээ бөгөөд цайруулагчийн төрөл хлор дээр эсвэл хүчилтөрөгч дээр суурилсан байхыг заана.
Энэхүү тэмдэглэгээ нь хүчилтөрөгчит цайруулагчаар цэвэрлэж болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь цайруулж болохгүй гэсэн тэмдэглэгээ юм. Дараах тэмдэглэгээнүүд нь хувцасыг сэгсрэгчинд хийж, хэцэн дээр тавьж эсвэл мушгиж хатааж болох үгүйг тэмдэглэсэн тэмдэглэгээнүүд юм.
Энэхүү тэмдэглэгээ нь сэгсрэгчинд хийж хатааж болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь сэгсрэгчээр бага температурт сэгсэрч болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь сэгсрэгчээр хэвийн температурт сэгсэрч болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь сэгсрэгчээр хатааж болохгүй гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь энгийн байдлаар буюу хэцэн дээр тохож эсвэл өлгүүрт өлгөж хатааж болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь өлгөж хатааж болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь хувцасыг дэлгэж хатааж болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь өлгөж хатааж болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь сүүдэртэй буюу нарны хурц гэрэлд хатааж болохгүй гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь сүүдэртэй буюу нарны хурц гэрэлгүй газар өлгөж хатааж болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь сүүдэртэй буюу нарны хурц гэрэлгүй газар дэлгэж хатааж болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь сүүдэртэй буюу нарны хурц гэрэлгүй газар өлгөж хатааж болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь хувцасыг ямар температураар, яаж хэрхэн индүүдэж болохыг заасан тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь бага темпаратураар индүүдэж болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь дундаж темпаратураар индүүдэж болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь өндөр темпаратураар индүүдэж болно гэсэн тэмдэглэгээ юм.
Энэхүү тэмдэглэгээ нь индүүдэж болохгүй гэсэн тэмдэглэгээ юм.