Бидний үргэлж буруу хийдэг 10 зүйл
Бид өдөр тутмын амьдралдаа хэвшил болсон зүйлсээ үргэлж зөв гэж боддог. Гэсэн ч ихэнх нь буруу байх тохиолдол цөөнгүй. Иймд амьдралд тань маш ойр ч үргэлж буруу хийж байдаг 10 зүйлийг танилцуулъя.
Маш олон хүмүүс жолоогоо буруу барьдаг. Хэрвээ та машиныхаа жолоог эхний зурагт үзүүлсэн шиг барьдаг бол яаралтай өөрчлөөрэй. Учир нь ослын үед таныг хамгаалах аюулгүйн дэр жолооны гол хэсгээс гарч ирдэг ба уг байрлалд таны гар аюулгүйн дэрийг хаах эсвэл толгойг цохих магадлалтай юм.
Гудамжинд эсвэл ажил дээр үдээс тайлагдах нийтлэг үзэгдэл. Уг асуудлыг доорх зурагт үзүүлснээр шийдэх боломжтой.
Ихэнх хүмүүс үнэр дарагчийг өглөө ашигладаг. Хэдий тохиромжтой мэдэх санагдах ч өглөөгүүр хүний хөлсний булчирхай маш идэвхтэй байдаг учир та хэр ихийг түрхсэнээс үл шалтгаалаад хэсэг хугацааны дараа л алга болчихдог гэнэ шүү. Харин хамгийн тохиромжтой үе нь орондоо орохоосоо өмнө бөгөөд энэ үед хөлсний булчирхай идэвхгүй байдаг ажээ.
Хүмүүс дотуур хувцсаа ихэвчлэн эвхэж хадгалдаг. Харин хамгийн тохиромжтой арга нь хуулиад бүгдийг нь дээш харуулж шүүгээнд хийх гэнэ. Ингэснээр үрчлээ тогтохгүй ба хайснаа олоход ч амар байх болно.
Суултуурны тагийг хаахгүйгээр ус татах бүрд усны даралтаас үүдэн олон тооны микроб агаарт дэгдэж алчуур, шүдний сойз гээд угаалгын өрөөнд байгаа бүх зүйлд наалддаг гэнэ. Иймд ариун цэврээ сахих үүднээс тагийг нь хааж байгаад усаа татах нь зүйтэй.
Бид найтаах үедээ ойр байгаа хүмүүстээ нянгаа халдаахгүйн тулд ихэвчлэн гараараа амаа дардаг. Гараараа дарж найтааснаар болж гарт маш олон нян наалдах ба нэгэнт хүний хамгийн хөдөлгөөнтэй эрхтэн болох гарт наалдсан тул эдгээр нянгууд тарахдаа маш хялбархан болдог гэнэ. Иймд найтаахдаа тохойн дотор хэсгээрээ халхалж хэвшээрэй.
Холигчийн доторхыг гараарай угаах гэсний хэрэггүй. Үүний оронд ус болон угаалгын шингэнээ дотор нь хийгээд хэдэн хормын турш холигчоо асаахад л хангалттай.
Зарим доошоо харж унтдаг. Энэ нь таны нурууг өвтгөх гол шалтгаан болох ба шөнөжин зовиуртай хоновол та өглөөг эрч хүчээр эхлүүлж чадахгүй нь ойлгомжтой. Иймд дээшээ харж унтаж байгаарай.
Анх бичиж сурч байгаа хүмүүст тус "хөл" ашигтай ч нэгэнт та товчлуур руу харахгүйгээр бичээд сурчихвал тийм ч их хэрэг болохгүй. Харин ч keyboard-ны хөлтэй нь удан ашиглавал таныг бугуй өвдөж эхэлдэг.
Өмдөө өлгүүрт өлгөж хатаадаг хүмүүст тулгардаг нэг зовлон нь хатсаных нь дараа гардаг нугалаа байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд ариун цэврийн цаасны голыг хайчлаад зураг үзүүлсэн байдлаар ашиглах нь тохиромжтой.
Эх сурвалж: caak.mn
|