Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 06, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Солонгост “хит” болж буй нүүр будалтууд

2018 оны 10 сарын 30

korea girl зурган илэрцүүдЭнэ намар өөрийн нүүр будалтандаа update хийхийг чи хүсэж байна уу? Хэрвээ чи дээрхи асуултанд тийм гэж хариулсан бол, хэрвээ чамд цэвэрхэн, өө сэвгүй төрхийн илэрхийлэл болсон Солонгос нүүр будалт таалагддаг бол энэ нийтлэлийг дуустал нь уншаад бас туршаад үзээрэй.

1. Хоёр өнгийн уруулын будгийг нэг дор хэрэглэх
Хэрвээ чи Kpop, Солонгос драма-ийн үнэнч шүтэн бишрэгч бол уусгалттай уруулын будалтыг хаа нэгтээ олж харсан гэдэгт чинь эргэлзэхгүй байна. Энэ будалтыг туршиж үзэхийн тулд чамд ердөө 2 төрлийн уруулын будаг байхад л хангалттай. Хамгийн эхлээд чи арай илүү тод өнгийн будгаараа уруулынхаа төв хэсгийг будан, түүнийгээ сайтар уусгаж өгөх хэрэгтэй. Үүний дараа илүү гэрэлтэй өнгөөр нь үлдсэн хэсгээ будахад л хангалттай. Хэтэрхий уусалттай будсан юм шиг санагдвал уруулынхаа гол хэсгийг дахиад давхарлаад будаарай. Хамгийн сүүлд нь уруул өнгөлөгч давхарлаж түрхэснээр будалт чинь илүү натураль уусалттай, уруул чинь илүү зөөлхөн чийглэг болж өгөх болно шүү. Энэ будалтыг чи ганцхан уруулын будагтай байсан ч гэсэн нүүрнийхээ өө дарагчийн тусламжтайгаар уруулын будгаа уусган хийх ч боломжтой.

2. Сүүлийн үед мөн яг дээрхи зураг шиг дээд уруулаа илүү гэрэлтэй өнгөөр, доод уруулаа илүү бараан өнгөөр будах ч мөн Солонгост моодонд орж байгаа.

2 өнгийн уруулын будаг зурган илэрцүүд

3. Матте уруулын будгаар будах
Мэдээж хэрэг матте уруулын будаг нүүр будалтын ертөнцөд цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн биш л дээ. Сүүлийн хэдэн жилийн туршид барууны ертөнцийн бүхий л гоо сайхны брендүүд өөрсдийн нэрийн матте уруулын будгийг гаргасан хэдий ч саяхныг хүртэл энэ тренд Солонгосчуудын дунд төдий л өргөн дэлгэрээгүй байсан юм. Харин энэ жилээс эхлэн Солонгосын гоо сайхны брендүүд өөрсдийн нэрийн матте уруулын будагаа гаргаж эхэлжээ. Гэхдээ тэд зүгээр нэг матте уруулын будаг үйлдвэрлэхийг хүссэнгүй. Энэ төрлийн уруулын будагны хамгийн сул тал бол уруул хуурайшуулах явдал байдаг. Харин Солонгос брендүүд матте уруулын будаг үйлдвэрлэхдээ хуурай биш гелэн найрлагыг ашигласнаар энэ сул талыг байхгүй болгож, уруул хуурайших явдлыг эцэслэж чадсан гэнэ шүү. Арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагыг гоо сайхны бүтээгдэхүүний ч найрлагад оруулах санаа зөвхөн Солонгосчуудаас л гарах байх даа, тийм ээ. Матте уруулын будганд агуулагдах гелэн найрлага нь чамайг яг л Жүжигчин Lee Sung Kyung шиг зөөлөн булбарай хэрнээ, хурц тод өнгийг уруулан дээрээ илэрхийлж гаргахад туслах болно шүү. Хэрвээ ойрын хугацаанд уруулын будаг авахаар төлөвлөж байгаа бол Солонгос матте уруулын будгийг жагсаалтандаа багтаарай.

matte lips зурган илэрцүүд

4. Доод зовхио хурц, тод өнгөөр будах
Доод зовхио дээд зовхитойгоо ижилхэн тод өнгөөр будах нь нилээн түгээмэл тренд. Доод зовхиныхоо уутанцарыг далдлах гэж хичээхийн оронд тодруулж өгөх нь нүдийг илүү том бөгөөд цоглог залуухан харагдуулж өгдөг онцлогтой. Тийм ч болохоор энэ төрлийн нүдний будалт сүүлийн үед зөвхөн Солонгос гэлтгүй барууны олон олон сэтгүүлийн нүүрэн дээр харагдах болсон. Харин Солонгосчууд илүү тод, гэрэлтэй өнгийг энэ төрлийн будалтанд ашиглан нүдийг бүүр ч илүү тодотгож өгч байна. Энэ будалтыг хийх үед гэрлийн тусгал болон гялалзуулагч тенийн сүүдэр нь чиний нүдийг илүү том харагдуулж чаддаг. Оройн цагаар гадагшаа гарах үедээ доод зовхио өнөөх л хар хүрэн өнгөөр смоки будалтаар будахын оронд энэхүү шинэхэн трендийг туршаад үзээрэй. Гялалзуулагч ихтэй тень хэрэглэх тусмаа энэ будалт илүү тансаг, гоёлын болох болно шүү. Уруулын будаг чинь мөн гялалзуулагчтай байвал бүүр ч супер.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Emegteichuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596695
0 эможи

keyboard_arrow_up