Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 30, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Англи хэлний мэдлэгээ сайжруулахад тань туслах сонирхолтой ПОДКАСТУУД

2019 оны 9 сарын 19

PODCAST GIF зурган илэрцүүд

Англи хэл дээр подкастууд сонсох нь үгийн баялаг, дуудлага, сонсох чадвар, ерөнхий мэдлэг гэх мэт маш олон давуу талуудтай. Тийм ч учраас IELTS/TOEFL-ийн шалгалтуудад бэлддэг хүмүүс өдөр бүр сонирхолдоо нийцсэн подкастууд сонсож бэлдэх нь цөөнгүй байдаг. Тиймээс сонирхолтой бөгөөд сонсоод ойлгоход хялбар, хурдан сайжрахад туслах подкастуудыг бэлтгэн хүргэж байна! 

This American Life


Радио шоу хэлбэрээр дугаар бүрээрээ өөр төрлийн сонирхолтой түүхүүдийг ярьдаг алдартай подкаст. Ярианы хурд нь ойлгоход хялбар, үгийн сонголт нь онцгой бөгөөд сонсох бүртээ та шинэ соёл, орчны талаар шинэ зүйлс мэдэх боломжтой.

6-Minute English from the BBC 

6 минутын хугацаатай учир тийм ч их цаг шаардахгүй. Мөн дугаар бүр нь төрөл бүрийн сэдэв болон үгийн санг агуулдгаараа давуу талтай, дунд түвшний суралцагчдад тохиромжтой.

Serial

Episode 1-ээс сонсож эхлээд л та энэ подкастыг яагаад сонирхолтойг шууд мэдрэх болно. Дугаар бүрт мөрдөн байцаагч сэтгүүлч сонирхолтой хэргүүдийг илрүүлэн гаргаж, ярилцлага, анализ хийж шинэ дүгнэлт гарган ирдэг. Таныг уйдаахгүй нь лавтай.

Word of the Day from Merriam-Webster Dictionary

Өдөр бүр ердөө 2 минут 40 секундэд шинэ үг сурах боломжийг олгодог.

The English We Speak

Хэрэгцээтэй хэллэг, холбоо үгс заадаг богинохон 3 минутын подкаст

TED Talks Podcasts

Ted Talk-ийг мэдэхгүй хүмүүс цөөхөн. Энэхүү подкастаар дамжуулан та богино хэмжээний дугааруудыг сонсох боломжтойгоос гадна маш олон төрлийн сэдвүүдийг хамардаг тул өөрт сонирхолтойгоо сонгоод сонсох боломжтой.

IELTS Podcast

IELTS-ийн шалгалтад тань бэлдэхэд зориулсан тусгай подкаст. Өндөр оноо авахад туслах төрөл бүрийн зөвлөгөө, арга техник заадаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600322
3 эможи

Номин
2020-03-04 15:44
Хэн ч харсан энгийн мэдээлэл ч гэлээ надад бол Англи хэлийг сурах галыг минь уншиж байх хугацаанд асааж өглөө баярлалаа .
Зочин
2019-09-19 22:12
Зочин
2019-09-19 12:02
гоё хэлжээ
keyboard_arrow_up