Хоолонд дургүй хүүхдийг хооллох зальжин АРГУУД
Хүүхэд хоолоо идэхгүй байх нь эцэг эхчүүд бидний санаа зовох асуудлуудын нэг байдаг. Хүүхэд ихэвчлэн 1-3 настай байхдаа хоолны дуршилгүй болдог бөгөөд энэ нь олон шалтгаанаас бий болдог. Тухайлбал: Гэр бүлийн уур амьсгал таагүй, өрөөний температур хэт бүгчим, ямар нгэн өвчин тусах, хэт их амттан идэх, хоолыг хүчээр өгөх, амтгүй хоол гэх зэрэг маш олон шалтгаанаар хүүхэд хоолонд дургүй болох хандлагатай байдаг. Тиймээс хүүхдийнхээ хоолны дуршлыг нэмэгдүүлэхийг хүсэж буй ээжүүддээ дараах хийхэд хялбар сонирхолтой 5 хоолны жоруудыг санал болгож байна.
АМТАТ БАНШ
Орц:
- Гурил- 500гр
- Бууцай- 30гр
- Лууван- 1 ширхэг
- Мах- 300 гр загас, тахиа, үхрийн аль нь ч байж болно.
- Сонгино- 100 гр
- Өндөг- 2ширхэг
Хийх арга:
1.Бууцайг блендэрнэ. Харин лууванг үрэгчээр үрээд шүүсийг нь шахаж гаргана. Ингээд 2 өнгийн шүүс бий болох юм.
2. Гурилаа хоёр хэсэг хуваагаад бэлтгэсэн шүүсүүдээр тусад нь зуурахдаа өндгөө нэг нэгээр нь хийгээд, зурна. Ногоон болон улбар шар өнгийн гурил бэлэн болно.
3. Махаа машиндаад сонгиноо бага зэргийн гал дээр хуурна. Махаа амтлаад сонгиноо хийгээд баншаа чимхээрэй.
4. Ингээд усаа буцалгаад 15 минут жигнэхэд бэлэн болно. Бэлэн болсон хоол маань шим тэжээлээр баялаг, мөн органик аргаар гуриланд өнгө оруулсан учир хүүхдийн тань идэх сонирхлыг нэмж өгөх нь лавтай биз ээ.
ТӨМСНИЙ НУХАШ ЗАЙДАСТАЙ ОРООМОГ
Орц:
- Төмс- 2 ширхэг
- Сүү- 1.5 хх
- Масло- 1.3 хх
- Гурил- 300 гр
- Исгэгч- 0.7 цх
- Хар перц- 0.5 цх
- Зайдас- 3-5 ширхэг
- Давс- хүссэнээрээ
Хийх арга:
1. Ороомогны гурилыг бүлээн усаар зуурахдаа исгэгчээ хийж зуураад 1-2 цаг хөөлгөнө.
2. Төмсөө хальслаад, давстай усанд чанаж болгоно. Төмсийг болоход, масло хийж хайлуулаарай.
3. Ингээд төмсөө нухаж амтлахдаа орегано болон яншуй аль нэгийг хийнэ зэргээр амталж, сүүгээ хийж нухшаа бэлэн болгоно.
4. Гурил бэлэн болсон үед гурилаа жижиг жижиг хэсгээр хуваан авч, 3-5мм-ийн зузаантайгаар элдэнэ. Элдсэн гурилан дээрээ төмснийхөө нухшыг дэлгэж, дээр нь зайдсаа тавина.
5. Үүний дараагаар зайдасны илүү гарсан хэсгүүдийг дунд зэргийн өргөнтэйгөөр хөндлөн хэрчээд, хэрчсэн хэсгүүдээрээ ороомогоо зөрүүлэн хучна. Шарах шүүгэний хавтангаа тослоод, ороомогоо маслоболон өндөгний шараар бага зэрэг тослож өгвөл ороомог илүү амттай болно. Ийнхүү 150С хэмд халаасан шарах шүүгээнд 15 минут байлгана. Дараа нь 250С хэмд 10 минут болгоход шаргалтсан амтат ороомог бэлэн болно.
КАШААР ХИЙСЭН ЖИГНЭМЭГ
Орц:
- Каш- 0.7 цх
- Сүү- 0.7 цх
- Элсэн чихэр- 100 гр
- Хүнсний сод- 0.7 цх
- Гурил- 100 гр
- Өндөг- 1 ширхэг
Хийх арга:
1. Зөөлөн гал дээрх хоолны савандаа кашан дээрээ сүүгээ нэмээд зөөлөн хутгаж, 30-40 минут байлгаарай.
2. 1 ширхэг өндгөө нэмээд блендэрдэнэ. Ингээд хүнсний сод, гурил, элсэн чихрээ нэмээд ахин блендэрдэнэ.
3. Аяган бялуундаа зуурмагаа жигд тараагаад 200С хэмд халаасан шарх шүүгээндээ хийгээд 40-50 минут болгоорой. Шарах шүүгээнээс гаргаад 15 минут хэртэй хөргөөд, идэхэд бэлэн болно.
БУДААНЫ БӨМБӨЛӨГ
Орц:
- Будаа- 1 аяга
- Туна загас- 1 ширхэг
- Ногоон сонгино- 1 ширхэг
- Бөөрөнхий сонгино- 12 ширхэг
- Далайн байцаа- 1 ширхэг
- Хиам сосиска- 1 ширхэг
- Майонез- 1 хх
Хийх арга:
1. Нэг аяга цагаан будаагаа угааж агшаана. Энэ нь ойролцоогоор 3 аяга болон өсөх ёстой.
2. Туна загасаа жижиглэн хэрчсэн сонгино болон майонезоор амтална. Ногоон сонгино, хиам, далайн байцааг жижиглэж бэлтгэнэ. Бэлэн болсон будааг 3 хэсэг болгоод хиам, ногоон сонгино, далайн байцаагаар тус тусад нь холино.
3. Хүнсний бээлийгээ өмсөөд, гар дээрээ будаагаа жижиглэн авч бөөрөнхийлж хонхойлгоод тунаг хийнэ. Энэ мэтчилэн бусад бөмбөлөгтөө бэлтгээрэй. Бэлэн болсон бөмбөлгүүд дээр майонез, гич эсвэл кетчуп зэргийг дусааж өгнө.
АМТЛАГ ӨТГӨН ШӨЛ
Орц:
- Үхрийн мах- 300 гр
- Төмс- 2 ширхэг
- Лууван- 1 ширхэг
- Лаврын навч- 2 ширхэг
- Будаа- 1 аяга
- Хар перц- 1 хх
- Давс- 2 хх
- Ногоон сонгино- 1 ширхэг
- Далайн байцаа – 1 ширхэг
Хийх арга:
1. Махыг жижиглэн хэрчинэ, хүнсний ногоог хальслан дунд зэргийн хэрчинэ.
2. Битүү чанагчиндаа бага зэрэг ургамлын тос хийгээд мах төмс ногоогоо шарна. Үүний дараагаа ус хийж, давс, перец, лаврын навч зэргээ хийн ойролцоогоор 1 цаг буцалгана.
3. Энэ дундуур будаагаа сайтар угаан цэвэрлээд, агшаана. Хэсэг хормын дараа өтгөн бор өнгийн шөл бэлэн болох бөгөөд зурагт үзүүлсний дагуу будааг байрлуулж, далайн байцаагаар нүд амыг нь хийвэл, хүүхэд идэхэд сонирхолтой хирнээ амттай байх болно.
Эх сурвалж: info.teso.mn
|