Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 04, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Чихэрлэг зүйлс их хэрэглэдэг хүүхдүүд ууртай, огцом зантай болдог

2019 оны 4 сарын 27

Arslan.mn
Хэтэрхий их чихэр хэрэглэдэг 11-15 насны хүүхдүүд догшин ширүүн ааштай болж, хатуу дарсыг сонирхож, тамхи татан, сахилга бат муутай болдог гэнэ шүү. Судалгаагаар амттан их идэж, хүч чадлын ундаа уудаг хүүхдүүд бусдыгаа бодвол 3,5 дахин илүү дээрэнгүй байдаг нь тогтоогджээ. Хэтэрхий их чихэрлэг зүйл хэрэглэдэг хүүхдүүд зодоон цохион хийх нь хоёр дахин, хатуу дарсанд дурлах нь нэг дахин их байдаг аж. 

Ингэхдээ эрч хүч оруулдаг ундаа амтлаг зүйлээс илүүтэйгээр хүүхдүүдийн байр байдалд нөлөөлдөг гэнэ шүү. Гол учир тэдгээрт агуулагдаж буй кофеин бодис юм. Энэ бүх дүгнэлтэд эрдэмтэд Европын 25 оронд амьдардаг 11, 13 болон 15 насны 137 мянган хүүхдийн хоол унд, байр байдалд дүн шинжилгээ хийгээд хүрчээ. Тэгтэл чихэр, шоколад их иддэг хүүхдүүд бусдыгаа бодвол тамхи татах, архи уух нь 80 гаруй хувиар их байжээ. Ийм хүүхдүүд зодоон хийх нь их, бусдыгаа дээрэлхэх нь түгээмэл байсан гэнэ шүү. 

Мэргэжилтнүүд 11-ээс дээш насны хүүхдүүд өдөрт 30 граммаас их элсэн чихэр хэрэглэх ёсгүй гэж онцолж байна. Харьцуулбал, нэг лонх буюу 330 грамм кола юм уу нэг Mars шоколаданд 35 грамм чихэр агуулагддаг юм. Харин 4-6 насны хүүхдүүд өдөрт 20 хүрэхгүй грамм хэмжээтэй чихэр идэх ёстой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602758
0 эможи

keyboard_arrow_up