ЦУВРАЛ 4: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил
Монгол орны үзэсгэлэнт нутгийг зорин ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Монголчууд бид өөрсдөө ч эх орноороо аялж, амралт зугаалгаа идэвхтэй өнгөрүүлэхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих нь ихэсжээ. Тиймээс Garmin GPS Mongolia Монголын үзэсгэлэнт 100 газрыг цувралаар хүргэж байна. Та хадгалж аваад энэ зун аялаарай.
1. БУЯНТ ГОЛ
2.САЙХАНЫ ХӨТӨЛ
Монгол, Оросын хилийн зурвасын наахна “Сайханы хөтөл” хэмээх үзэсгэлэнт газар Сэлэнгэ аймгийн төвөөс 10 километрийн зайд оршдог.
Энэхүү хөтлийг урд нь “Тэмээн хүзүүтийн хоолой” хэмээн нэрлэдэг байсныг нутгийнхан хуучилж байна.
Д.Сүхбаатар жанжин энэхүү газар саатахдаа “Үнэхээр сайхан хөтөл юм аа” гэснээр “Сайханы хөтөл” гэж нэрлэх болжээ. “Сайхaны хөтөл”-ийн үзэсгэлэнг нэмэх нэгэн хэсэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир юм. Яг эндээс Орхон, Сэлэнгэ мөрөн нийлэн урсаж Байгаль нуурт цутгадаг.
3.ХӨГИЙН ГОЛ
Харгиа боргио ихтэй, Хадран Тул зэрэг загас элбэгтэй Рэнчинлхүмбэ, Улаан уул сумын нутгаар дамжин өнгөрөх үзэсгэлэнт гол.
Хөг аялгуу гэдгээс Хөгийн гол хэмээх нэр үүссэн гэж нутгын иргэд хөөрөлдөнө. Шишгэдийн голд цутгадаг 40-өөд голын нэг юм.
4.ЦАГААН ГОЛ
Таван богд ууланд 20 км үргэлжлэх мөстлөгийн үеэс үүсэлтэй Потанины мөсөн гол бол Төв Азидаа томоохонд орох мөсөн голын нэг юм.
Энэхүү мөсөн голоос эх аван урсах уулын ширүүн урсгалт голыг Цагаан гол гэнэ.
Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хойт талаараа ОХУ-ын Алтай улстай, баруун талаараа БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронтой хиллэдэг байгалийн нөхцлийн хувьд ихээхэн өвөрмөц, өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, уулын хээрийн ландшафт хосолсон үзэсгэлэнт нутгийн нэг юм
5.ҮҮРТИЙН ТОХОЙ
Галдан бошигт Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэн Галдан бошигтын цэргүүд олноороо усанд үйж үхжээ. Үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд овоорон гарч ирсэн тул Хүүртийн тохой гэж нэрлэх болжээ. Энэ хэллэг сунжирсаар Үүртийн тохой болсон гэдэг.
Энэхүү ханан хад бүхий хавцлын өмнүүр тохойрон урсах Орхон голын үзэсгэлэнт хэсэг нь Өвөрхангай аймгийн Орхоны хүрхрээнээс зүүн тийш Хужирт орох замд байдаг. Далайн төвшнөөс дээш 1630 метр өндөр энэ тохойд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг.
6.БАГА ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ
Алтай 5 богдын мөнх цаст уулсаас эх аван урсдаг олон гол горхины нэг нь Бага түргэний хавцалд орших Бага түргэний хүрхрээ юм. Ой мод, ан амьтад, өвс ургамал, хад асга зэргээрээ өөрийгөө чимж өндрөөс ширүүн урсан буух тул туйлын үзэсгэлэнтэй бөгөөд сүртэйеэ харагдана.
Байгалийн үзэсгэлэн цогцолсон энэхүү нутаг нь хүн машины хөлөөс зайдуу орших учир онгон дагшин үзэмжтэйгээс гадна эргэн тойрны хад асганд нь түүхийн дурсгалт хадны сүг зургууд элбэг бий.
7.ЦАГААН ГОЛЫН ХҮРХРЭЭ
Алтай 5 богдоос эх аван мөнх цас, мөсөн голоор урсах айраг мэт цагаан өнгөтэй энэхүү голыг Цагаан гол гэнэ.
Эрт дээр үед Цагаан Соёны Унзад лам, Чамба гэлэн хоёр нэгэн шархадсан бугын мөр хөөсөөр Цагаан голын эхэнд рашаан байхыг олжээ. Рашааныг тойрон маш олон төрлийн эмийн ургамал ургах бөгөөд тэрхүү эмийн ургамалаар шархадсан мал амьтан, хүн ардыг эдгээж байсан түүхтэй.
Голын эх ундарга нь усан оргилуур мэт сүртэй харагддагаас үүдэн нутгийн иргэд “Цагаан голын хүрхрээ” гэж нэрлэжээ.
8.ДАРХАДЫН ХОТГОР
Хөвсгөл аймгийн нутагт Хорьдол сарьдагийн нурууны баруун тал Дархадын хотгорт Монголын 36 томоохон голын бэлчир бий.
Монголын хамгийн том хөхтөн хандгай, цаа бугын өлгий нутаг болох Хөвсгөлийн их тайгын ихэнхи нь энэ газарт оршдог билээ. Цаа бугын тэжээл болох цагаан хөвд нь зөвхөн Дархадын хотгорт ургадгаараа онцлогтой юм.
Байгаль экологийн өвөрмөц сонин зүй тогтол бүхий энэ бүс нутагт Монголын төдийгүй дэлхийд ховордсон ургамал амьтны баялаг нөөц байдаг.
Америкийн эрдэмтэд Дархадын хотгорыг судалж үзээд “дэлхийн байгаль экологийн өв сан”-д бүртгэх нь зүйтэй хэмээн санал оруулжээ.
Нууц товчоонд гардаг Бөртэ чоно Гуа марал тэнгис далайг гаталж ирээд гэж эхэлдэг нь Дархадын хотгор ажээ.
9.УЛААН ЦУТГАЛАН
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт “Улаан цутгалан” хэмээх Монголын хамгийн их устай хүрхрээ бий. Уг хүрхрээ нь сумын төвөөс баруун тийш 30 орчим километрийн зайтай, 20 гаруй метрийн өндөрөөс буух 5 метр өргөнтэй хүрхрээ юм.
Орхон гол нь Өндөр хясааны талаас Онгоцотын ам хүртэл 50 орчим километр газар ойролцоогоор 20 орчим метрийн өндөртэй хадан хавцал дундуур урсдаг. Энэ хавцал руу Улаан гол буухдаа уг хүрхрээг үүсгэжээ. Голын ус доош буухдаа хүрмэн чулуун тавцанг идэн ухарсаар Орхон голоос 100 орчим метр холдож, 10 орчим метр гүн цүнхэл үүсгэсэн байна.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт Улаан цутгалангаас гадна “Орхоны хүрхрээ буюу бага цутгалан”, “Татуурын хүрхрээ”, “Цагаан голын хүрхрээ” хэмээх том жижиг нийлсэн дөрөв таван хүрхрээ буй.
10.УЛААН ЦУТГАЛАН
Дөрөвдөгч галавын үед нэгэнтээ Цагаан азарга голын эхэнд галт уулын хэвлийгээс гарсан халуун хайлмаг нь Орхоны хөндийгөөр уруудан урсч маш зузаан хүрмэн хучлага үүсгэсэн аж. Орхон гол тэрхүү хүрмэн хучлагыг даган зүсч урсан Улаан цутгалангийн хавцлыг бий болгосон гэдэг.
Мөн домогт өгүүлсэнээр, Монгол цэрэг гамингуудтай хүчтэй тулалдан аргагүйн эрхэнд ухарч гэнэ.
Ийн ухрахдаа Орхон голыг нэгэн гармаар гатлан гарчээ. Тэгэхэд нэгэн номтой цэрэг “Улаан гол минь улаанаар урс” гэж дуу алдав.
Төд удалгүй үер бууж араас нь хөөж байсан гамингууд бүгд живж үхжээ. Тэр цагаас хойш хүрхрээг Улаан цутгалан гэх болсон гэдэг.