ЦУВРАЛ-1: Аньс жимсний ашиг тус, хадгалах арга
Манай орны ихэнх нутагт аньс 9-10 сард бүрэн боловсорч дуусах бөгөөд түүнийг аньсны комбайн гэж нэрлэгддэг нэг талдаа ямааны самтай төсөөтэй шүднүүд бүхий савраар юмуу гараар түүдэг. С витамин маш ихээр агуулдаг. Аньсыг цусны даралт ихдэх үед алирсны навчтай хамт буцалгаж хандлаад 50 мл-ээр өдөрт гурван удаа уух, эсвэл түүний навчны хандыг зөгийн балтай хольж доорхи хэмжээгээр ууж хэрэглэнэ.
Мөн аньс нь -400С хүтэнд ч тэсвэртэй байдаг буюу өвлийн хүйтэнд ч мөнх ногооноороо байдаг байна.
Аньсанд тодорхой хэмжээгээр кальци агуулагддаг тул өдөр тутамдаа хэрэглэхэд ясны сийрэгжилтээс сэргийлдэг ажээ. Мэдээж аньсанд их хэмжээгээр агуулагддаг антиоксидантуудын ачаар ханиад томуунаас сэргийлэх, анагаахад ч хэрэглэдэг билээ. Тэгвэл аньсанд хорт хавдрын өсөлтийг эсэргүүцэх фегментүүд ч мөэ агуулагддаг учраас хорт хавдрын үед хэрэглэхэд тохромжтой байдаг байна. (Хорт хавдрын үед хэрэглэхийнхээ өмнө эмчээс зөвшөөрөл, зөвлөгөө авна.)
Аньс болон навчыг нь түүснийхээ дараа дулаан, нарны гэрэл үзүүлэхгүй газар хатааж хадгална. Аньсны жимсгэнэнд бензойны хүчил бусад жимсгэнээс их байдаг тул ялзарч муудахаас сэргийлэн удаан хадгалахад тохиромжтой байдаг.
Тиймээс та бүхэндээ энэ удаад аньсны цайг гэрийн нөхцөлд хэрхэн хийж, хэрэглэх талаар зөвлөгөөг хүргэе.
Орц
-Цэвэр аньс жимс 1 кг
-Бор сахар 400-500 гр
Хийх заавар
-Эхлээд аньс жимсээ буцалсан халуун усанд ариутгаж цэвэрлэнэ. (Халуун усанд нэг сайн булхуулаад авахад л хангалттай )
-Дараа нь цэвэрлэж, шүүсэн аньсан дээрээ сахараа хийгээд тагийг битүү таглан эсвэл хүнсний скочоор савны амсрыг бүрхээд тасалгааны температурт 24 цаг байлгана.
- 24 цаг байлгасан аньсаа миксэрт хийж шингэвтэр, зуурамтгай болтол сайн холино.
-Ингээд бэлэн болсон аньсаа шилэн тагтай саванд хийгээд хөргөгчиндөө хэд хоног ч хадгалж болно.
Хэрэглэх заавар
-Халуун эсвэл бүлээн 1 аяга буцалсан усанд өөрийн амталгаанд тааруулан найруулж уугаарай. (Ерөнхийдөө 2оос 3н амны халбага байхад болно)