ЗӨВЛӨГӨӨ: Усаа ХЭМНЭХ есөн арга ЗӨВЛӨГӨӨ: Усаа ХЭМНЭХ есөн арга
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: Усаа ХЭМНЭХ есөн арга

2020 оны 12 сарын 14

Arslan.mn

Усыг хэмнэснээр эрчим хүчийг хэмнэнэ.

Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг гэж бодъё. Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5 л ус зарцуулж улмаар жилд 10950 л ус үргүй зарцуулна. Иймээс шүдээ угаах , гараа угахдаа крантаа хааж бай.

Мөн та ердөө л хоёр минутын турш усны цоргоо нээлттэй орхиход 10 л ус урсаж, хий дэмий үрэгдэх болно.

Ус хэмнэх энгийн аргууд:

  1. Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж бай.  Дараа нь цэвэр усаар зайлж бай.
  2. Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус усаар дүүргэсэн саванд цэвэрлээд дараа нь цэвэр усаар зайл.
  3. Стаканд ус хийж аваад шүдээ угаах
  4. Шүршүүрт орохдоо усаа хэмнэх, ус бага хэрэглэдэг шүршүүртэй болох
  5. Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх
  6. Саванд ус хийж аяга тавгаа угаах, крантнаас гоожуулж угаахгүй байх
  7. Бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх
  8. Ус дусалж байгаа крантуудыг хаах
  9. Усыг хэмнэх хамгийн үр дүнтэй арга нь тоолууржуулах юм!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621991
1 эможи

Зочин
2020-12-14 16:05
Зочин
2020-12-14 14:37
zuw.
keyboard_arrow_up